2018-10-15 01:28

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэ

   Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм. Тэгвэл уран бүтээлчид маань хоёр дахь удаагийн бие даасан тоглолтын товоо зарлажээ. "Би чиний зүрхэнд байна уу?" уран бүтээлийн тоглолт  2018 оны 10-сарын 19-нд АСА циркт 19:00 цагаас ганцхан удаа болох юм байна. 

   Тасалбар хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд багагүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та 1900-1950 дугаарт залган тасалбараа амжиж захиалаарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88114411,88111771,99034444,99522222 утаснаас авах боломжтой. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.