2018-10-17 07:39

“Монгол туургатан” театрын шинэ барилга нээлтээ хийлээ

    Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ. Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай тус театрын нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон тус нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ийн хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд оролцлоо.

   “Монгол туургатан” театрын түүх сөхвөл 1943 онд 50 орчим хүний суудал бүхий модон байшинд 12 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхны клуб байгуулагдан улмаар 1952 оны 11 дүгээр сард Октябрын хувьсгалын 35 жилийн ойгоор 350 хүний суудалтай Соёлын ордны барилга ашиглалтад орж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

30 жилийн турш “Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан тус театр 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хөгжимт драмын театр” болон өргөжин хөгжсөн түүхтэй. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Хөгжимт драмын театр”-ын нэрийг мөн хүний нөөц, бүтэц зохион байгуулалтыг удаа дараа өөрчилж, мэргэжлийн урлагийн байгууллагын хэв шинж алдагдаж байсан цаг үед БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар 2007 онд “Монгол туургатан” театрыг шинэчлэн байгуулсан бөгөөд Засгийн газрын 2009 оны 254 дүгээр тогтоолоор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгожээ.

   Улмаар тус театрын уламжлалыг хадгалахын тулд 2014 онд шинэ барилгын хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгснөөр Төв аймагчууд шинэхэн театраа хүлээн авсан нь энэ юм. Өдгөө “Монгол туургатан” театрт 70 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлийн бодлого чиглэлээ тодорхойлж, эх орны олон үндэстэн ястны урлагийн өв сан, үндэсний болон дэлхийн сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүдээс сонгон шилдэг бүтээлээ туурвиж үзэгч олондоо хүргэсээр байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.