2018-10-18 06:37

“Алтан өндөг” кино үзэгчдийн үзэлт, ашиг орлогоороо тэргүүлжээ

   Монголын кино урлагийн салбарынхны ашиг орлогийг тодорхойлох, киночдын дунд шударга өрсөлдөөн бий болгох, үзэгчдийн тоо, судалгааг тодорхой болгох үүднээс нийслэлийн кино театруудад гарч буй монгол кинонуудын орлогын мэдээллийг олон нийтэд цаг тухай бүрт нь мэдээлж байх ажлыг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас 2013 оноос хэрэгжүүлж эхлэсэн билээ. Гэвч сүүлийн жилүүдэд тус үйл ажиллагааны хэрэгжилт зогссон. Гэвч кино театруудад киногоо гаргаж буй уран бүтээлчид болон студи продакшнууд, кино театрууд сар бүр ашиг орлогоороо тэргүүлж буй киноны судалгааг гаргаж явдаг аж. Тэгвэл кино театруудад гарч буй монгол кинонуудын 9-р сарын сүүлийн өдрүүд 10-р сарын эхний өдрүүдийн байдлаар үзэгчдийн үзэлт болон ашиг орлогоороо тэргүүлсэн киногоор “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино тодорчээ.

“Алтан өндөг” киноны хувьд Монголын үзэгчдийг “Солиот эх” киногоороо 2017 оны турш байлдан дагуулсан “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар бүтээсэн бөгөөд киноны зураг авалт нь гурван жилийн хугацаанд үргэлжилж, 90 хувийг Өвөрмонголын Хөх хотод, үлдсэн 10 хувийг нь эх орондоо авч, олон улсын киноны чанар стандартад нийцүүлэн бүтээжээ. Тус киноны ерөнхий продюсерээр Э.Бархүү, И.Одончимэг, ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаач Б.Баатар,  дүрүүдэд Т.Бархүү, Д.Халин, Б.Баян-Ерөөлт, Г.Эрхэмбаяр, С.Лхагвасүрэн нарын жүжигчид тоглосон байна.

Ашиг орлогоороо тэргүүлсэн “Алтан өндөг” адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино нь нийслэлийн кино театруудад гарч буй “Онцгой даалгавар” инээдмийн уран сайхны кино, “Нинжин сэтгэл” уянгын драмын уран сайхны кино, “Хөхөөний үүр” уянгын драмын уран сайхны кино, “Bad Angel” инээдмийн уран сайхны кино нараас үзэгчдийн тоо болон ашиг орлогоороо тэргүүлсэн байна.

Залуу хосуудын амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн өнгөрч мөрөөдлийн амьдралдаа хоромхон зуур алга эргүүлсэн юм шиг хүрнэ. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг тэд ч бас асуудалд ар араасаа орсноор Алтан өндөгний түүх үргэлжилнэ. Гэвч хүний амьдралд мөнгө чухал уу? аз жаргал чухал уу? Та бас гэнэт баяжвал яах байсан бэ? гэсэн асуултын хариултаа энэхүү киноноос өөрөө хайгаарай.

Ус, ургамал, ан, амьтан, цэцэг, навчис төгс бүрэн цогцолсон хангай нутагт, олонд алдартай оточ маарамба Аюур багш, Намжил хэмээх шавийн хамт амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр түүний өргөмөл хүү Баяр, уул, усных нь шүтээн болсон “Эрдэнийн чулуу”-г хулгайлан одсоноор киноны үйл явдал эхэлнэ. Хэрэв шүтээнийг эргүүлэн байранд нь залахгүй бол гол, горхи ширгэж, хүн зонд аюул учрах тул Аюур багш, шавь Намжилд “Онцгой даалгавар” өгч Баяраагийн араас Улаанбаатар хотруу явуулна. Харамсалтай нь “Эрдэнийн чулуу” зальжин эр Цэнгэлийн гарт оржээ. “Эрдэнийн чулуу”-гаа ямар ч аргаар хамаагүй эргүүлж авахын тулд Намжил эцсийн сонголт болох “Аавын хаалга” татахаас өөр аргагүй байдалд орно. “Эрдэнийн чулуу”-г эргүүлэн авч чадах болов уу? Кино хэрхэн өрнөхийг үзэгч та бүхэн үзээрэй.

“Хас урлан” студи нь ээлжит уран бүтээл болох “Нинжин сэтгэл” уянгын драм киног бэлтгээд байна. Энэхүү бүтээлд Санчирын гэр бүл, Барсын гэр бүлтэй удаан хугацаанд нөхөрлөж, тэдний хүүхдүүд хоорондоо хуримлаж суухаар сүй тавиад байлаа. Гэтэл Санчирын хүү Нандин гадаадад сургууль төгсөөд ирэхдээ шинэ найз охин Зулын хамт ирдэг. Зул юу юугүй төрөх дөхсөн жирэмсэн байлаа. Энэ явдал кинонд гарах баатруудын амьдралд ямар гээч аймшигтай эргэлт цохилт болж ирхийг хэн ч таамагласангүй..

“Кино цамхаг” студи нь ээлжит уран бүтээл болох “Хөхөөний үүр” уянгын драм киног бэлтгээд байна. Энэхүү бүтээлд эх хүн үрээ хайрлахад баян хоосон, мэдлэг боловсрол огт хамаагүй байх бөгөөд ямар чзовлон бэрхшээл тохиолдсон, тэр бүхнийг даван туулж үхтэл үр харам гэсэн хатуу боловч үнэн үгний утга учрыг, нэгэн цэл залуухан эхийн дүрээр утга уянгын хэлбэрээр тод харуулна.

   Сайн муу сахиусан тэнгэрүүд амьдралдаа хөл алдсан бүсгүйг аврахаар тэмцэнэ. Сахиусан тэнгэрүүд байдаг бол чөтгөрүүд ч байх ажээ. "BAD ANGEL"-ууд бие бие дээ дургүй ч бурхны өгсөн энэ даалгавар тэднийг жинхлэх үү? далавч-ыг нь тастах уу гэдгийг шийдэх учир гарцаагүй байдалд орно. Эгэл жирийн бүсгүйн амьдрал, дадлагажигч сахиусан тэнгэрүүдээс одоо хамаар ч эхэлнэ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.
  • “Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилнаМонгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.