2018-10-24 01:31

"Улаанбаатар" олон улсын аравдугаар кино наадам нээлтээ хийлээ

  

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино (УБОУК) наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

   Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн 5 шүүгч ажиллан шалгаруулсан юм. Нээлтийн киногоор найруулагч Л.Бат-Амгалангийн “Од ба Гэгээ” УСК шалгарч өнөөдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон бол, богино хэмжээний кино төрөлд найруулагч Л.Дашдооровын “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис Хаан”, Уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” УСК тус тус шалгарч, 2018 оны 10-р сарын 24-нд олон нийтэд толилуулна.

   Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба “Оросын кино үзвэр”-ийн хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн Каннын ОУКН-ын шилдэг саундтрак шагналт "Зун", найруулагч Сергей Мокрицкийн "Ноорог", Иван И.Твердовский "Үсрэгч" киног 2018 оны 10-р сарын 23-нд толилуулна. Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт дэмжиж, хамтран зохион байгуулсан ба Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг олон улсын кино үзвэрийн хүрээнд 2018 оны 10-р сарын 25-28-ны хооронд олны хүртээл болгоно. Мөн Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар кино форум”-ыг 2018 оны 10-р сарын 24-нд “Анкор” төв дээр зохион байгуулна.

   Наадмын сургалтын хүрээнд Швейцарийн дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын Их Сургуулийн Зохиогчийн эрхийн зөвлөх хэлтсийн захирал Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон уригдан оролцож, сургалт зохион байгуулна.

   2018 оны Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нэг онцлог нь Монголын болон Олон Улсын уран сайхны удирдагчтай болсон явдал юм. Наадмын Монгол уран сайхны удирдагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж байна.

_RJ_3740 _BR_4079 _RJ_3731 _BR_4007 _RJ_3686 _BR_3904 _BR_3912 _RJ_3712

  

Эрхэм кино сонирхогч, кино уран бүтээлч та бүхнийг “Улаанбаатар” олон улсын аравдугаар кино наадамд оролцож дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.