2018-10-25 01:21

“Алтан намар 2018” мастер судалбар зургийн үзэсгэлэн, уралдааны удирдамж

Нийтлэг үндэслэл

“Алтан намар – 2018” Мастер судалбар зургийн үзэсгэлэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөө цагт туурвиж буй судалбар зургийн бүтээл (хөрөг болон байгалийн судалбар зураг) –ийг зураач өөрийн сонгосон техник, материалаар туурвин (тосон будаг, усан будаг, пастель, зураасан зураг) тус үзэсгэлэнд оролцох юм. Судалбар зураг гэдэг нь аливаа уран бүтээлийг туурвихын тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судалж зурсныг хэлэх ба уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийж тодорхой хүний хөрөг, байгаль, юмс үзэгдлийг судлан зурдгаараа онцлогтой.

Зорилго

“Алтан намар – 2018” Мастер судалбар зургийн үзэсгэлэнг ЗГХА, Соёл, урлагийн газраас  Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоо, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгээр дамжуулан дүрслэх урлагийн нийгэмлэг, холбоо байгууллагуудыг нэгтгэн хамтарсан үзэсгэлэн гаргах, судалбар зургийн онцлог ач холбогдлыг залуу уран бүтээлчдэд таниулан хэвшүүлэх, цаашлаад Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтарснаар зурах, дүрслэх авъяастай хүүхдэд багаас нь урлагийн гоо зүйн мэдлэг олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол зураачаар бахархах, бүтээлээс суралцах, уран бүтээлч болох хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулж байхаар санаачилсан юм.

Уралдааны шалгаруулалт

“Алтан намар 2018” мастер судалбар зургийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шалгаруулах ангилалд:

  • Шилдэг тосон будгийн судалбар бүтээл
  • Шилдэг усан будгийн судалбар бүтээл
  • Шилдэг пастель будгийн судалбар бүтээл
  • Шилдэг зураасан зургийн судалбар бүтээл зэрэг төрөлд тус тус шалгаруулна.

Бүтээлд тавигдах шаардлага

Зураач нь сүүлийн 2 жилд бүтээсэн хөрөг болон байгалийн судалбар зургаар оролцох боломжтой. Бүтээл нь жаазтай, өлгүүртэй, бүтээлийн ард зураачийн нэр, бүтээлийн нэр, материал, он бичигдсэн байх. /5-с доошгүй бүтээл байж болно/

Үзэсгэлэнгийн нээлт

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төв “ОРД” галерейд

Бүтээлийг хүлээн авах

Монголын хүүхдийн урлан бүтээх төв “ОРД” галерейд 2018 оны 10 дугаар сарын 25-с 11 дүгээр сарын 12 хүртэл.

Холбоо барих дугаар: (+976) 89110244

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.