2018-10-25 01:27

Үндэсний язгуур өв соёлоо сурталчилах ажлыг аж ахуй нэгжүүд эхлүүллээ

   Тэртээ 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU компани нь салбартаа манлайлж, нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэйгээр, хүний хөгжлийг дээдлэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ. APU компани нь өнөөдөр Төгс үүрэг хариуцлагыг ухамсарлан, Төгөлдөр соёл, бүтээгдэхүүний нэгдлийг эрхэмлэж, Тунгалаг ёс зүйг баримтлан, шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлж, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байна

Уг компани 10 дугаар сарын 20-нд “Улаанбаатар палас”-ийн их танхимд “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг өөрийн ажилтан, ажиллагсдын дунд  амжилттай зохион байгууллаа.

“Хамаг Монгол” язгуур урлагийн наадмын зорилго  нүүдэлчин угсаатны өнө эртнээс уламжлагдан ирсэн өвөрмөц өв соёл, түүний байгаль, ертөнцийг таних мэдлэг, арга ухаан, зан үйл, язгуур урлаг,  гараар урлах эрдэм, аман илэрхийллийн баялаг төрөл зүйлийг өөрийн мэдлэг оюундаа шингээх, уламжлуулах, компаний хүний нөөцийн үзэл санааг нэгтгэх, хувь хүний оюуныг дэмжих, байгууллагын дотоод соёлын орчныг зөв зүйтэй бэхжүүлэхэд чиглэгдсэн байлаа.

“Хамаг Монгол” язгуур урлагийн наадмын удирдамжийн дагуу APU компани  нэгжүүдээ 8 багт хувааж, Монгол үндэстэн угсаатны: буриад, дөрвөд, торгууд, захчин, дархад, хотгойд, баяд, урианхай бүлгийг төлөөлүүлэх сугалааг явуулж, бэлтгэл зохион байгуулалтаа хангах нэг сарын ажлыг өрнүүлсэн. Энэ хугацаанд багууд холбогдох чиглэлийн эрдэмтэн судлаачдаас зөвлөгөө авч, мэргэжлийн урлагийн байгууллагуудын найруулагч, уран бүтээлчдийн удирдлага дор язгуур соёл, урлагийн агуулгыг харуулсан 20 минутын үзүлбэрийг бэлтгэсэн юм. 

APU компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн олон ажлыг дэмжин ивээн тэтгэсэн нийгэмд  ээлтэй компани гэдгийг энэ дашрамд цохмоор байна. “Хамаг Монгол” язгуур урлагийн наадамд Соёл, урлагийн газар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, наадмыг шалгаруулах шүүгчдийн багийг ажиллуулж, соёлын биет бус өв, түүнийг өндөр түвшинд өвлөн уламжилсан авъяас билигтнүүдийн мэндчилгээг хүргүүлж, группийн хамт олонд зориулж “Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн болон гар урлаачдын үзэсгэлэнг дэлгэлээ.  

Язгуур урлагийн наадамд багууд тухайн үндэстний мэндчилгээ, дуу бүжиг, ёс заншил, тоглоом наадгайн төрлөөр мөн үндэстэн ястны онцлог идээ, ундааны үзэсгэлэн гаргаж, өөр хоорондоо өрсөлдөж дараах амжилтуудыг үзүүлсэн юм. Үүнд:  

  • I байр “Буриад домог” /Архины үйлдвэр, Спиртийн үйлдвэр ХХК/
  • II байр “Уриан эзэд” /Спирт бал бурам ХХК/
  • III байр “Мишиг вангийн баатрууд” /Агуулах тээвэр, түгээлтийн газар АПУ ХХК, АПУ трейдинг ХХК, СББ Трейд ХХК, Эй Пи Би ХХК/

  

 

 

 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.
  • “Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилнаМонгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.