2018-10-25 01:31

“Алтан намар-2018” хөгжмийн наадам үргэлжилж байна

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 10 дугаар сарын 20-ний өдөр Монгол улсын филармони концертын танхимд “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл”-ийг шалгаруулах “Алтан намар” хөгжмийн наадмыг зохион байгууллаа. Тус наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдлоо.

    “Алтан намар-2018” наадмын шилдгийн шилдэг бүтээлүүдийн “Нэгдсэн концерт”, Улсын санд худалдан авсан бүтээлийн хөгжмийн зохиолчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 30-ны 18.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Хөгжмийн урлагийг дээдлэгч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

  “АЛТАН НАМАР-2018” ХӨГЖМИЙН НААДАМД тоглогдсон бүтээлүүд

 

Хөгжмийн зохиолч

 

Бүтээлийн нэр

  1.  

Төрийн соёрхолт

С.Соронзонболд

“Үндэсний найрал хөгжмийн концерт”

  1.  

Б.Энхманлай

“Цас вальс”

  1.  

Б.Мэнд-Амар

“Фантазия”

 

  1.  

Х.Мөнх-Ертөнц

 

“Эх“ постромантик моно дуурь

  1.  

Б.Мэнд-Амар

“Концертино”

  1.  

МУУГЗ. Ц. Пүрэвхүү

“Замбуулин”

  1.  

МУУГЗ. Б.Ганхуяг

 “Байтаг богд”магтуу

  1.  

Бо.Цэнгэл

“Концертино”

  1.  

Х.Алтангэрэл

“Харанхуй хад” 4 ангит симфони чуулбар

  1.  

Цэн.Эрдэнэбат

“Ятга найрал хөгжимд зориулсан II концерт”

  1.  

Б.Хүрэлбаатар

“Сар анх мандсан нутаг”

симфони найрал хөгжим, хөөмэйд зориулсан чуулбар

 

  1.  

Төрийн соёрхолт Б.Мөнхболд

АУЗ. Ш.Сүрэнжавын цомнол “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийн “Ээжийн ари”

  1.  

Ж.Энхбаяр

“Ноктюрн ба Алегро”

 

  1.  

Чи Бөхөө

“Хан аялгуу” морин хуурын концерт

  1.  

 С.Тараа

“Төгөлдөр хуур, найрал хөгжмийн  концерт”

  1.  

Б.Буриад

“Миний Монгол Хөх тэнгэр” I анги

 

  1.  

Б.Энхманлай

“Шилийн сайн эр” симфони уран сэтгэмж

  1.  

Ш.Өлзийбаяр

“Төгөлдөр хуурын концерт”

  1.  

Ш.Сугарцэрэн

“Ширэглэгэ”

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.