2018-10-25 01:37

Театрын шилдэг бүтээлийн шалгаруулалт амжилттай боллоо

   БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд орон нутгийн театруудын бүсчилсэн "ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018" улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон хүч авьяасаа сорилоо.

   Уралдаанд, Баян-Өлгий аймаг Э.Оюуны зохиол “Хэзээ ч мартахгүй”,  Баянхонгор аймаг  Э.Оюуны орчуулга, Фридрих Шиллер “Хар санаа хайр сэтгэл”, Завхан аймаг Э.Оюуны найруулга Ч.Лодойдамба С.Баярсайханы цомнол “Гарын таван хуруу”, Ховд аймаг Э.Оюуны орчуулга, Карло Гольдони “Хоёр эзний нэг зарц”,  Увс аймаг Э.Оюуны зохиол “Дорлиг сэрлээ” жүжгүүдээр оролцлоо. Шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч,  шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр,  шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэд тодорч ШИЛДЭГ БҮТЭЭЛ - ГРАН ПРИ шагналыг Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театр  “Гарын таван хуруу” жүжгээр хүртсэн юм.

  Уралдааны үеэр Завхан аймгийн Хөгжимт драмын театр, Монголын театрын музей  Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид үзэгчиддээ толилуулсан юм.  

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.