2018-10-25 10:22

Соёлын орон зайн эрдэм шинжилгээний хамтарсан хурал болно

   Монгол Улсын соёл, урлагийн их сургууль, Дорнод Сибирийн соёлын дээд сургууль хамтран Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага, ЮНОСКО-гийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Соёлын орон зай: Тогтвортой хөгжил-Өв ба Музей” эрдэм шинжилгээний хамтарсан хурлыг энэ сарын 26-ны өдөр Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

   Ингээд эрхэм уншигч та бүхэндээ эрдэм шинжилгээний хамтарсан хурлын хөтөлбөрийг танилцуулья

 

 

8:00-8:30

 

Бүртгэл: Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхим

 

 

 

9:00-9:30

Хурал нээж үг хэлнэ:

Соёл Урлагийн Их Сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос

Дорнод Сибирийн Соёлын Дээд Сургуулийн декан доктор (Sc.D), профессор С.П. Татарова

 

СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхмийн Профессорын багийн тэргүүлэх профессор,  доктор (Sc.D), профессор Ж.Батсуурь, ДССДС-ийн Соёлын өв, музей судлалын тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Мишакова Оксана Эдуардовна нар хурлыг удирдан явуулна

 

9:30-9:50

Монголын музейн эрх зүйн шинэтгэлийн төлөв, хандлага.

БСШУСЯ-ны СУБГ-ын Соёлын биет өвийн  бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн

 

9:50-10:10

ОХУ дахь музейнүүдийн ажлын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийсэн туршлага.

 

ДССДС-ийн декан доктор (Sc.D), профессор Татарова Светлана Петровна (хамтран илтгэгч Затеева Надежда Александровна)

 

10:10-10:30

Монголын түүх, археологийн үл хөдлөх дурсгалын соёлын орон зайд нөлөөт хүчин зүйлсийн эрсдэл учруулах түвшний үнэлгээ.

Соёлын Өвийн Үндэсний төвийн захирал доктор (Ph.D) Г.Энхбат

СУИС-ийн СС-ийн тэргүүлэх профессор, доктор (Sc.D), Ж.Батсуурь,

 

10:30-10:45

Хурлын хэлэлцүүлэг

 

10:45-11:10

Цайны завсарлага

ГХЯ-ны Их номин танхимд

 

11:10-11:30

Польшийн Үндэсний Банкны мөнгөний төвийн жишээн дээр зоос судлалын эд өлгийн зүйлсийг танилцуулах нь.

ДССДС-ийн Музей судлал, өвийн тэнхимийн ахлах багш дэд профессор Семенов Евгений Владимирович

 

 

11:30-11:50

 

 

Монгол Улсын музейн салбарын хүний нөөцийн асуудалд.

СУИС-ийн Соёлын сургуулийн захирал доктор (Ph.D),  дэд профессор Г.Сүхбат

Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга доктор (Ph.D),  дэд профессор Д.Бумаа,

 

 

 

11:50:12:10

Соёлын өв, дурсгалыг хадгалах болон дахин толилуулах агуулгаар баяр ёслолын соёлын театрчилсан хэлбэрүүдийг авч үзэх нь. /Өвөр байгалийн ард түмнүүдийн Угсаатны зүйн музейн урлаг - төслийн жишээн дээр/

 

 

ДССДС-ийн Урлагийн факультетын декан профессор Добрынин Сергей Александрович

12:10: 12:30

Хурлын  хэлэлцүүлэг

 

12:30-14:00

Өдрийн хоол

 

ГХЯ-ны Их номин танхим

СУИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн газрын дарга доктор (Ph.D), профессор Д.Даваасүрэн,

Дорнод Сибирийн Соёлын Дээд Сургуулийн Нийгэм-соёлын үйл ажиллагаа, өв ба аялал жуучлалын факультетын декан доктор (Sc.D), профессор Татарова Светлана Петровна хурлыг удирдан явуулна

 

14:00-14:20

Монгол Улсын музейн хөгжлийн чиг хандлага.

СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний   ажилтан С.Энхнаран

 

14:20-14:40

Дорнод Сибирийн музейн ажил, боловсролын орчин үеийн хөгжлийн замууд.

ДССДС-ийн Музей судлал, өвийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Мишакова Оксана Эдуардовна

 

14:40-15:00

 

Монгол Улсын аймгийн музейн цуглуулгын шинжлэх ухааны ангиллыг боловсронгуй болгох  асуудалд.  (Хөгжмийн зэмсэг, шашны эд өлгийн цуглуулгын жишээн дээр)

СУИС-ийн СС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, докторант Ж.Мяндас,  

СУИС-ийн СС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Мандах

15:00-15:20

Интернет номын дэлгүүрүүд: ажиллагааны зарим онцлогоос.

ДССДС-ийн Одорова Татьяна Леонтьевна

 

СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн тэргүүлэх профессор,  доктор (Ph.D), профессор Ж.Баянсан  хуралдааны нэгдсэн хэлэлцүүлгийг удирдан явуулна

15:20-16:00

Нэгдсэн хэлэлцүүлэг

16:00-16:10

СУИС-ийн Соёлын сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Г.Сүхбат хурал хааж үг хэлнэ

16:10-16:20

Хуралд оролцогч нийт илтгэгч, зочид дурсгалын зураг авахуулна

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.