2018-10-26 02:16

Мисс А.Баярцэцэг ”Хөх тавилан” кинонд гол дүр бүтээнэ

   Хамгийн сүүлд Г.Аюурзанын "Хэвтрийн хүн" зохиолоос сэдэвлэн найруулагч С.Бямба кино хийхээр зураг авалтаа эхэлж байгаагаа мэдэгдсэн. Энэчлэн найруулагч нар зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн кино бүтээх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэн  "Хөх тавилан" уран сайхны кино хийхээр зураг авалтаа эхлүүлжээ. Кино зураг авалт Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт үргэлжилж байгаа аж.

   Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг уригджээ. Тэрбээр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. "Miss World Mongolia 2015" тэмцээнд II байр эзлэн8 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11-т багтаж байсныг санаж байгаа биз ээ.

   А.Баярцэцэг загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай. Тэр энэ онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглосон. Мөн "Явуулын хүн" уран сайхны киноны гол дүр бүтээсэн туршлагатай.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.