2018-11-03 05:08

Хүүхдийн найрал дууны наадам болж өндөрлөлөө

   Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Нийслэлийн Соёлын төв өргөөний концертын танхимд  2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

IMG_9119 IMG_8443

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам” 26 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж, жилээс жилд хүүхдийн найрал дууны хамтлагуудын дуулах ур дүй улам бүр дээшилж, багш нарын найрал дуу удирдах, найралжуулах чадвар өсөн нэмэгдсээр байна.

Энэ удаагийн наадамд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 70 сургуулийн 8000 орчим сурагчид өрсөлдсөнөөс өнөөдрийн энэхүү тоглолтод 1400 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцож нийслэл хотынхоо төрсөн өдөрт бэлэг барилаа. Тоглолтын найруулагчаар СУИС-ын багш, хормейстр, СТА У.Мөнхжаргал ажиллаж хүүхдийг ухаалаг гар утас, цахилгаан үүсгэгчээр тэжээгддэг дэлгэцийн хор нөлөөнөөс хамгаалах санаачилгыг гарган тайзны зохион байгуулалтыг өвөрмөцөөр найруулан тавьж, “Улаанбаатарын хүүхдүүд” шинэ уран бүтээлийг нийслэлийн хүүхэд, багачуудад зориулан анх удаагаа олон нийтэд толилуулсан нь энэ удаагийн наадмын гол онцлог байлаа.

IMG_8613 IMG_8591

Тоглолтыг ETV, TM телевиз болон Нийслэлийн Соёл, урлагийн газрын олон нийтийн сүлжээний цахим хуудас(www.facebook.com/ubculture) аар олон нийтэд шууд дамжуулан хүргэлээ. Тоглолтод урилгаар оролцсон Нийслэлийн 63 дугаар тусгай дунд сургуулийн найрал дууны хамтлагийн авьяаслаг багачууддаа дахин баяр хүргэе.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.