2018-11-03 05:31

Монголын циркчид алтан цом хүртэв

   Олон улсын акробат, циркийн наадам БНХАУ-ын Вухань хотод аравдугаар сарын 26-аас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд боллоо. 13 дахь удаагийн уг наадамд АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг 14 орны 200 гаруй уран бүтээлчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна. Монголын Үндэсний циркийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ шилдгийн шилдэг алтан цомын эзэд болжээ.

   Б.Золбаясгалан ахлагчтай уран бүтээлчид авьяас чадвар, тэсвэр хатуужлын үзүүлбэрээрээ онцгой байж аваргын цомын эзэд боллоо.

   Монголын Үндэсний циркийн “Есөн өрлөг” хамтлагт Б.Золбаяр, Б.Золбаясгалан, Л.Тэлмэн, Б.Үржиндулам, Д.Пүрэвсамбуу, Г.Бат-Эрдэнэ, Батбаяр, О.Эрдэнэбат, Ц.Отгонтэгэр нарын циркийн жүжигчид, уран бүтээлчид багтжээ. Уран бүтээлийн найруулагчаар Т.Буд ажилласан байна. Дашрамд дуулгахад, Б.Золбаяр ахлагчтай жүжигчид 2015 онд Вучиао тэмцээнээс шидэх банз үзүүлбэрээр мөнгөн цом хүртэж байсан юм. Дэлхийн циркийн А зэрэглэлийн Вучиао тэмцээнээс 2017 онд Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр алтан цомыг хүртсэн билээ.

Ч.БОЛОР

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.