2018-11-12 04:04

Мисс Ц.Аззаяа Азийн миссийн тэмцээний тэргүүн миссээр тодорчээ

   Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн оролцсон "Miss Asia 2018" тэмцээн Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдаж энэ сарын 10-нд шилдгүүдээ тодруулсан бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болжээ.

   Андра агентлагийн загвар өмсөгч, Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин тэрээр тус тэмцээнд тун амжилттай оролцож "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарчээ. Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ.

   Мисс Ц.Аззаяагийн хувьд Монголын гоо бүсгүйг шалгаруулдаг "Мисс монголиа 2015" тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан билээ. Ийнхүү уншигч та мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлсэн "Miss Asia 2018" тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж тус тэмцээний албан ёсны фесбүүк хуудсаар зочлоорой.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу