2018-11-14 05:20

"Шилдэг бүтээл-2018" наадмын зүүн бүсийн шилдэгүүд тодорлоо

   БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Орон нутгийн театруудын бүсчилсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018 улсын YIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалт 2018 оны 11 сарын 05-08 ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа.  Зүүн бүсийн уралдаанд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгийн  Хөгжимт Драмын театруудын 120 гаруй уран бүтээлчид оролцон хүч ухаанаа уралдууллаа. Уралдааны үеэр Дорноговь аймгийн Саран Хөхөө Театрт Монголын театрын музейгээс Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид үзэгчиддээ толилуулсан юм.  Тэмцээнд:
- Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг 
- Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг 
- Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг 
- Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг 
- Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр - Софокл “Эдип” жүжгүүдээр тус тус оролцов.  


Уралдааны шагналтнуудаар: 
Шилдэг найруулагч:
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг найруулагч Н.Пүрэвдорж 
- Дэд байр, Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг найруулагч С.Ариунбямба
Шилдэг тайзны зураач: 
- Тэргүүн байр Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг зураач Ю.Дамдин 
- Дэд байр - Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг зураач Я.Санжаасүрэн
Шилдэг хөгжмийн зохиолч: 
- Тэргүүн байр - Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг Ө.Ариунбаатар 
- Дэд байр - Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг Д.Балганцэрэн 
Шилдэг эрэгтэй гол дүр: 
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Эдмонд –ийн дүрээр жүжигчин Б.Даваахүү 
- Дэд байр - Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг Сарафановын дүрээр жүжигчин н.Бямбасүрэн 
Шилдэг эмэгтэй гол дүр: 
- Тэргүүн байр - Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг Урнаагийн дүрээр жүжигчин Т.Халиунсор  
- Дэд байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Генерилья–ийн дүрээр жүжигчин Ч.Одондэмбэрэл 
Шилдэг эрэгтэй туслах дүр: 
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Салбадай–ийн дүрээр жүжигчин А.Баярсайхан
- Дэд байр Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр - Софокл “Эдип” жүжгийн Хоньчины дүрээр жүжигчин Б.Сандагсүрэн 
Шилдэг эмэгтэй туслах дүр: 
- Тэргүүн байр -шалгараагүй -
- Дэд байр - Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Регана–ийн дүрээр жүжигчин Э.Золзаяа тус тус шалгарч Уралдааны ШИЛДЭГ БҮТЭЭЛ - ГРАН ПРИ шагналыг Дорноговь аймгийн САРАН ХӨХӨӨ театр У.Шекспир “Лир ван” жүжгээр хүртлээ. Мөн ХДТ-уудын тоглолтын дараа Зохион байгуулах хороо болон шүүгчид уран бүтээлчидтэй уулзалт ярилцлага өрнүүлж, мэргэжлийн сургалт зохион байгуулсан нь орон нутгийн уран бүтээлчдийн талархалыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Орон нутгийн театруудын бүсчилсэн Шилдэг бүтээл-2018 үзлэгт уралдаан маань 3 бүсэд нийт 17 аймгийн 300 шахам уран бүтээлчид оролцлоо.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
  • “Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.