2018-11-20 06:58

Талбайн шинэ жилийн шоуны найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагджээ

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дүгээр заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1085 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хөтөлбөр, найруулгын төслийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

   Сонгон шалгаруулалтын зорилго нь нийслэлийн иргэдэд зориулсан төв талбайн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад оршиж байгаа аж. Тус сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн багууд төсөл боловсруулан оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй хэн боловч төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Соёл, урлагийн газарт бүртгэж хүлээн авна.

Төсөлд тавигдах ерөнхий шаардлагын хувьд дараах зүйлсийг анхаарч байгаа. Үүнд:

- Нийтийг хамарсан томоохон урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хамт олон болон чөлөөт уран бүтээлчид байх;
- Найруулагчийн зохиол нь орчин үеийн хэв шинжтэй шинэлэг байхын зэрэгцээ үндэсний өв соёл, түүхэн уламжлал, монгол бахархлыг хослуулсан агуулгатай байх;
- Тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэрэг нь олон улсын шоу тоглолтын жишигт нийцсэн байх;
- Тайз, талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 120-150 минут байхаар төлөвлөсөн байх;
- Зохион байгуулалтын төсвийг үнэн зөв бодитоор буюу дунджаар 3 байгууллагын харьцуулсан үнийн судалгааг үндэслэн тооцоолж гаргасан байх;
- Өмнөх жилүүдийн шоу тоглолтуудын хөтөлбөр, найруулгатай давхцуулахгүй байх;

Төслийн шалгаруулалтын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын 3 өдөрт багтаан сонгон шалгаруулж, шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт танилцуулж батлуулна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу