2018-11-20 07:27

Радио, телевизийн сэтгүүл зүйн шүүмжийн уралдаан зарлагдлаа

   Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны  нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол практиктай хослуулж,шүүмж судлалын орчин бүрдүүлэх зорилготой уралдаан зарлагджээ.

 Зорилго:

“Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол практиктай хослуулж,шүүмж судлалын орчин бүрдүүлэх.

Хамрах хүрээ:

Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын судлаачид, сонирхогчид, сэтгүүл зүйн чиглэлээр суралцагч оюутан,магистрант, докторант

Шалгуур:

“Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичсэн байх.

Шаардлага

Шүүмжийн бичвэрийн ажил нь

- Зохих судалгаан дээр үндэслэсэн байх;

- Эрдэм шинжилгээний хэл, найруулгаар бичсэн байх;

- Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх;

Шүүмж бичих эх сурвалж:

“Балдорж шагнал. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл” боть I. 2013;

боть II. 2016; 2017, 2018 онд нэр нэр дэвшсэн бүтээлүүд

Сайт: baldorj.mongolnews.mn

Хүлээн авах хугацаа:

Шүүмжийг 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 17 цаг хүртэл цаасаар болон файлаар ирүүлнэ.

Бүрдүүлэх материал:

Илтгэгчийн CV файлаар болон цаасаар /цээж зурагтай/

Шалгаруулах хугацаа:

2018 оны 12 сарын сүүлийн 7 хоногт шалгаруулалтын дүнг танилцуулна.

Хаяг:

СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургууль.

Сэтгүүл зүйн профессорын баг

Хаяг: СУИС-ийн IV байр, 304 тоот

Утас: 11-36-92-23, 9929-2335

Цахим шуудангийн хаяг: msuac.sbma@gmail.com

Шагнал:

- I байр - 1 Өргөмжлөл, 1,000,000 төгрөг

- II байр - 1 Өргөмжлөл, 700,000 төгрөг

- III байр - 2 Өргөмжлөл, 400,000 төгрөг

 

-

 

Байр эзэлсэн болон шилдэг шүүмжийн бүтээлүүдийг эмхтгэн хэвлүүлнэ.

       

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.