2018-11-24 07:26

Үлэг гүрвэлийн музейн таван нас хүрлээ

   Үлэг гүрвэлийн музейн 5 жилийн ойн хүрээнд  “Музейн эрдэм шинжилгээний ажилтан”-уудын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 21-22 өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын үеэр зохион байгуулагдсан “Оюунлаг оюутан 2018”,  “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” сэдэвт онол, практикийн сургалтанд  МУИС, ШУТИС- ын  эрдэмтэн, судлаач  багш нар, Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей,  Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд болон музейн ажилтнууд, оюутан сурагч нар хамрагдлаа.

   Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь музейн ажилчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практик уялдаа холбоог сайжруулах, үзэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулсан болно. Уг арга хэмжээнд СУБГазрын дарга Б.Сэргэлэн оролцон шинээр нээгдсэн “Дэлхийн шим ертөнцийн үүсэл, хөгжил” танхимын үйл ажиллагаатай танилцан, 2019 онд хэрэгжүүлэх “Музейтэй Монгол”  аяны бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.
  • “Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилнаМонгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.