2018-11-24 07:35

Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарай

   Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.

   Монголын орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлж буй “Эрхэмсэг” бүжгийн хамтлагийн энэ удаагийн тоглолтод өвөрмөц бүтээлүүдийг багтаасан байна. Бүжиг дэглээчдийн ур ухаан, хөгжмийн зохиолчдын аялгуу хэмнэлд дэлхийн болон үндэстний орчин үеийн бүжгийн урсгалыг харуулах нэгэн үдэш таныг хүлээж байна.

   “ХУВЬСАХУЙ” тоглолтод урилгаар дуучин Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн болон Ц.Түмэнжаргал, Жазз дуучин Наагий нар оролцохоор болжээ. Мөн тоглолтод Үндэсний их театрын эрэгтэй бүжигчид бүжиглэх юм. Мэргэжлийн бүжигчдээс долоон гишүүнээр бүрдсэн “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг 2015 онд “Джаз модерн”, 2016 онд “Эрхэмсэг үдэш”, 2017 онд “Эрхэмсэг үдэш II” тоглолтуудыг толилуулж байсан билээ.

   “ХУВЬСАХУЙ” тоглолтын билетийг 1900-1800, 1900-1617 үнэгүй хүргэхээс гадна www.ticlet.mn-ээр худалдаж авах боломжтой. Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 30-80 мянган төрөгийн үнэтэй аж.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.