2018-11-28 04:40

МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамшуулна

   Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтын материалыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01 өдрөөр дуусгавар болгоно. Тиймээс наадамд нэр дэвшүүлэх материал өгөх байгууллага, сэтгүүлч нар хугацаандаа багтаан ирүүлнэ үү.

"ГАН ҮЗЭГ- 2018” СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТЫН БОЛЗОЛ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАГНАЛЫН САН: 99.000.000 /ерэн есөн сая/  төгрөг

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

  • “Шилдэг сэтгүүлч”
  • "Шилдэг редактор”
  • “Орон нутгийн шилдгүүд”
  • "Шилдэг бүтээл”
  • "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Шилдэг телевиз - 1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг сонин – 1
  • Шилдэг мэдээллийн сайт – 1
  • Шилдэг сэтгүүл – 1
  • Телевизийн шилдэг бүтээл - 1
  • Радиогийн шилдэг бүтээл - 1
  • Сонины шилдэг бүтээл - 1
  • Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл - 1
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1

2. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

3. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Орон нутгийн шилдэг сонин– 1
  • Орон нутгийн шилдэг радио - 1
  • Орон нутгийн шилдэг телевиз - 1
  • Орон нутгийн шилдэг сайт – 1
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч - 1

4. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг редактор – 1
  • Радиогийн шилдэг редактор -1
  • Сонины шилдэг редактор -1
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
  • Сэтгүүлийн шилдэг редактор – 1
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

5. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч -1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
  • Шилдэг судлаач -1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсаргасан байна.

- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

- Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

ШИЛДГҮҮДИЙН ШАЛГАРУУЛАЛТ:

- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр явуулна.

  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
  • Олон нийтийн цахим санал асуулга 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2018 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725

И-Мэйл: mseonline@yahoo.com

Жич: Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН

АЖЛЫН АЛБА

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.
  • Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ "Хязгааргүйн цаана" тоглолтоороо сар шинийн бэлэг баринаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн билээ. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Хязгааргүйн цаана" амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ хүргэх гэж байгаагаа зарлалаа.