2018-12-11 02:28

“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа

   Үндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29-ны өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.

   Уг тоглолтын найруулагчаар УГЖ А.Даваахүү (театрын ерөнхий найруулагч), хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, Н.Жүрмэддорж, тайз болон хувцасны зураачаар С.Ариунболд, бүжгийн дэглэгчээр А.Батхүү, Х.Хашхүү нар тус тус ажиллаж байна.

   Эл тоглолт нь "Уулын шивнээ", Усны шивнээ", “Газрын шивнээ" гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.  Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс уул ус, газар шороогоо хүндэтгэн дээдэлж, дуу хуурын эгшгээр аргадан тахиж, уул усны эзэн савдгаа баярлуулж, улс гүрэн, ард олныхоо ирээдүйг сүслэн даатгадаг байсан эртний заншлыг тус уран бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэх аж.  Мөн өвөг дээдсийн ахуй амьдралаас улбаатай малын эвэр, туур дал, хавирганы яс  болон аргаль, янгир, гөрөөс, цаа буга гэх мэт амьтдын эвэр, ясаар хийсэн шагшуурга, бүрээ зэрэг хөгжмийн зэмсэг нь хэрхэн баяжиж өвлөгдөн ирснийг залуу хойч үедээ уламжлан үлдээх, танин мэдүүлэх зорилго агуулж буйгаараа “Уул усны шивнээ” онцлогтой юм байна.

П.БАТ-ЭРДЭНЭ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.