2018-12-18 06:41

“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно

   Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.

   Шинэ жилийн баярт зориулан бяцхан үрсийнхээ хамт үлгэрийн баатрууд амилсан ид шидийн гайхамшигт ертөнцөд сонгодог бүжгийн хэмнэлээр Ханхүү, Маша хоёртой аялах боломжийг театрын уран бүтээлчид бэлтгэн тавьжээ.

   Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнийн 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг. Энэ үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” балетыг бичжээ.
Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог.

   Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Щелкунчик” балетыг анх 1982 онд тоглож байсан түүхтэй.

П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын дүрүүд: 

  • Маша /охин/
    Маша /гүнж/
    Щелкунчик /хүүхэлдэй/
    Щелкунчик /ханхүү/
    Дроссельмейер /Хүүхэлдэйн мастер/
    Хулганы хаан
    Машагийн эцэг
    Машагийн эх
    Хүүхэлдэйнүүд
    Балетын үйл явдал 18 дугаар зууны сүүлийн Германы нэг жижигхэн хотод болох үйл явдалын тухай гарна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу