2018-12-28 13:18

М.Баярмагнай Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

   Хошин урлагийн "МАСК" продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм. 

   Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Баярмагнай:

   "Энд шагнал авч байгаа хүмүүсээс хамгийн залуу нь би байх. Илүү ихийг хийж бүтээгээрэй гэж өгсөн гавьяа шагнал гэж бодож байна. Ээждээ, хань ижилдээ, тэнгэрээс харж байгаа аавдаа, хамтарч ажилладаг П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёртоо  баярлалаа! Хайртай шүү" гэлээ. Өнгөрсөн зун буюу Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаанд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээсэн юм. Ийнхүү тус продакшнаас хоёр дахь гавьяат төрлөө.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу