2018-12-28 13:30

"Болор цом 36" наадамд шүлгээ сойх яруу найрагчид тодорлоо

   Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 36 дахь жилдээ Говь-Алтай аймагт болно.  Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд товлогдсон уг наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн. Тэгвэл хоёр дахь шатанд тунаж үлдсэн 27 найрагчийн нэрийг зарлаад байна.

  1. Х.Алагаа
  2. М.Амархүү
  3. Н.Батжаргал /Орхон/
  4. П.Батнайрамдал
  5. Б.Баттулга
  6. Т.Баянсан
  7. Би.Баярсайхан
  8. Д.Ган-Очир
  9. Д.Гансүрэн /Хэнтий/
  10. Э. Гантулга
  11. Б.Ганхүрэл /Говь-Алтай/
  12. Х.Дугарсүрэн
  13. Н.Дэвээжаргал
  14. Б.Жамбалдорж
  15. А.Лхагва
  16. Г.Лхагвадорж
  17. Н.Мөнхбаяр
  18. С.Начин
  19. Д.Одгэрэл
  20. На.Пүрэв /Өвөрхангай/
  21. А.Сүглэгмаа
  22. Ч.Ууганбаяр
  23. М.Уянсүх /Дархан-Уул/
  24. О.Цэнд-Аюуш
  25. Б.Чулуун-Цэцэг
  26. О.Элбэгтөгс
  27. Д.Энхболдбаатар нарын шүлэг шалгарсан юм.

   Тэдний дунд “Алтан-Өд” наадмын шагналт, орчин цагийн дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир, залуу яруу найрагч А.Сүглэгмаа,  МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Батнайрамдал нарын олны танил эрхмүүд багтаж оржээ. Ирэх 2019 онд  Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой тохиож байгаа тул Өвөрмонгол, Буриад зэрэг монгол туургатнуудын төлөөлөл ирж, яруу найргийн охь дээжээсээ сонордуулах болжээ.

   Өнгөрсөн жилийн “Болор цом”-ын тэргүүн байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ тэргүүн байрт шалгарсан. Наадмын эхний шалгаруулалтад 380 гаруй найрагч өрсөлдсөнөөс 32 нь хоёр дахь шатанд тунаж, шагналтнаа тодруулж байв.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.