2019-01-22 04:12

Үзэгчдийг байлдан дагуулсан "Зүрхний хилэн" УСК IPTV-д орно

"Фантастик" продакшны уран бүтээл "Зүрхний хилэн" уран сайхны киноны  2017 оны 9 дүгээр сард нээлтээ хийснээс хойш олон үзэгчийг байлдан дагуулсан чанартай бүтээл болсон билээ.

Кион театруудын дэлгэцнээ гарсан ч үзээгүй олон хүний хүлээлтэнд жил гаруй хугацаатай уягдаад байсан энэ кино 1 дүгээр сарын 30-наас IPTV-д орохоор болжээ. Түүнчлэн нэмж сонирхуулахад  "Зүрхний хилэн" уран сайхны кино 2 хувилбараар IPTV-д  орж байгаа бөгөөд  үзэгч та бүхэн кино театрын хувилбараар болон ямар ч хасалт ороогүй найруулагчийн хувилбараар үзэх боломжтой. Өмнө нь ийм хувилбараар гарч байсан кино тун ховор байх. 

Манж Чин улсын дарлалд хэрхэн зовж, эмс охид, эцэг эхчүүдээ хүртэл доромжлуулж байсан тухай эмзэг сэдвийг хөндсөн уг киног кино театруудаар гарахад үзэгч олон ихэд сонирхож байлаа.Савангийн дуурь голдуу гардаг, хямд төсөр аргаар кино хийдэг болсон өнөө үед ийм кино орчин цагийн эрчүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломж олгоно. 

Манжийн дарлалд байх үед шилийн сайн эрчүүд гэгддэг хээрээр гэр, хэцээр дэр хийн, ноёд баячуудын адуу малыг ядарсан ардад тараан өгдөг байсан монгол эрчүүдийн хүн чанар нөхөрлөл эх оронд ямар хувь нэмрээ өгч байгааг гайхалтай түүхийг өгүүлсэн энэхүү кино өмнө үзсэн ч гэсэн гэртээ тухлан үзэхийг хүссэн хүн олон байгаа.

Тэгвэл гэртээ тохь тухтай орчинд халуун ам бүлээрээ үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг бүтээлээ энэ сарын 30-наас IPTV-ээс таалан сонирхоорой

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.
  • “Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилнаМонгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.