2019-01-28 00:51

Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

   Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан  нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.

   Монголын урлагийн охь болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар агсан амьд сэрүүн байсан бол энэ жил 60 нас хүрэх байлаа. Тэрээр 2018 оны хоёрдугаар сард хүмүүний ертөнцийг үүрд орхин одсон билээ.

   Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар 2001 оноос өдийг хүртэл их театраасаа холдолгүй,

  •  2001 онд    А.П.Чехов  “Цахлай”
  • 2002 онд    С.Жаргалсайхан “Тэмүүжин”
  • 2005 онд    В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва “Амьгүй албат"
  • 2005 онд    Д.Мэндсайхан  “Ээжээ”
  • 2006 онд    Б.Лхагвасүрэн  “Атга нөж”
  • 2007 онд    Д.Мэндсайхан   “Мануухай"
  • 2011 онд    Б.Шүүдэрцэцэг  “Домогт Ану хатан”

   2012 онд М.Сервантес “Кихот ноён” гэх мэт гайхамшигт мэт гадаад болон дотоодын сонгодог зохиолыг тайзнаа амилуулж, урлагийн салбарт томоохон орон зай үлдээсэн төдийгүй үзэгчдэдээ сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлсэн эрхэм гавьяатай хүн билээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу