2019-01-30 01:07

Д.Урианхай: Монголын яруу найраг дэлхийд гологдохгүй

   Бичгийн сод туурвигч, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн  10 боть бүтээлийн чуулган нохой жилийн тэргүүн номоор шалгарлаа. Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн шилдэг номыг шалгаруулах ёслол болов. MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг.

    Нохой жилийн шилдэг номоор зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эссэ роман, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" яруу найргийн түүвэр , ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь, орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шилдэг орчуулгын шагнал тус тус хүртлээ. Энэ үеэр Монголын яруу найрагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон  Д.Урианхай гуайтай цөөн хором ярилцлаа.

-Нохой жилийн шилдэг бүтээлээр таны 10 боть бүтээл шалгарлаа. Эдгээр бүтээлийнхээ тухай уншигчдадаа дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

– Нийт 20 гаруй ботиос эхний 10 нь уншигчдын гарт хүрээд байна. Эхний хоёр боть бол яруу найраг бол дараагийн хоёр ботид жүжиг, мөн тууж, эсээ, дан өгүүллэг, роман гээд 10 боть боллоо. Ах нь 1000 гаруй шүлэг бичиж, яруу найргийн 15 ном хэвлүүлсэн байна. Жүжиг театрын урлаг сонирхогчид жүжгийн зохиолын хоёр ботийг уншихыг хүсч байна. Энд реалист, моно, абсурд гэх зэрэг жүжиг байгаа. Ер нь энэ 10 ботийг бүгдийг нь уншвал их хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ирэх 2020, 2021 онд хэвлэгдээгүй байгаа философи, пост модернизм чиглэлийн гурван том боть, хүний амьдралыг өгүүлсэн хоёр романыг уншигчдад хүргэнэ.

– 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд таны нэрийг дэвшүүлээд буй. Өнгөрсөн жил таны нэрийг дэвшүүлж байсан. Энэ тухай?

– Угтаа бол энийг Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллага, утга зохиолын салбарынхан л мэдэж байх ёстой нууц юм. Монголд хэвлэл мэдээллээр тархчихдаг юм байна. Би өөрөө ч мэдчихлээ. Миний ойлгосноор Шведийн Нобелийн шагналын хорооноос Монголын Шинжлэх ухааны академид зохиолчдоос нэр дэвшүүлэх урилга ирүүлсэн. Энэ дагуу 2018 онд миний нэрийг дэвшүүлсэн. Гэхдээ нууцаар гурван хүний нэрийг дэвшүүлж, санал хураасан юм билээ. Санал хураалтаар миний нэрийг сонгосон. 2018 оны утга зохиолын Нобелийн шагналын тухайд ёс суртахуун будлиан гарсан учраас 2019 онд болгохоор хойшлуулсан.

– Таны бодлоор Монголын утга зохиолын салбарын хөгжлийн чиг хандлага ямар шатанд байна вэ. Сүүлийн үед орчин үеийн утга зохиолыг илүү хөгжүүлэх шаардлага бий болж, чанартай сайн  зохиол өдрийн од шиг болсон гэх шүүмжлэл дагуулах боллоо?

– Ийм шүүмж дагуулж байвал би баярлаж байна. Гэхдээ энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт уншигчид орчин үеийн утга зохиолыг түвшнийг голж байна гэдэг бол мэдлэг боловсрол, гоо сайхны мэдрэмж хөгжсөний шинж тэмдэг. Үүнд Монголын зохиолчид бид баярлах хэрэгтэй. Тэгэхээр урлагийн Янжинлхам, Манчир бурхандаа их хүчтэй залбирал бодуулна биз. Хоёрдугаарт дэлхийн сонгодог орчин үеийн утга зохиолыг их уншиж, боловсрох хэрэгтэй. Үгүй бол Монголын утга зохиолын тухай ийм шүүмж түүхэн туршид дагуулах болно. Тиймээс хичээж, бурхандаа залбирах хэрэгтэй. Бурхандаа залбирснаар бурхан туслахгүй. Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр “Өөртөө тусалсан хүнд л би тусална” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бурханаас тус авахын тулд өөртөө л туслах хэрэгтэй гэж хэлмээр байна. Нөгөө талаас хоосон усны олгой шиг сэтгэгдлээр Монголын утга зохиолын түвшнийг доош нь хийгээд байж болохгүй. Энэ бол дэндүү бодит бус. Энэ тухай нэг баримт хэлэхэд, 2017 онд Өмнөд Солонгосын Соёл шинжлэх ухаан боловсрол, аялал жуулчлалын яамнаас Гуанжу хотод байрлах Азийн соёлын төвөөс Азийн утга зохиолын анхдугаар наадмыг хийсэн. Эл наадамд АНУ, Франц, Испани, Македони, Өмнөд Солонгосын эрдэмтэд шүүгчээр ажиллаж, судалгааныхаа үр дүнд Азид орчин үеийн утга зохиолын сэтгэлгээгээр тэргүүлэх дөрвөн орныг шалгаруулахад Япон, Хятад, Перс, Монгол дөрвөн орноос орчин үеийн утга зохиолоороо Монгол тэргүүлсэн. Үүнийг би түшиглэх ёстой баримт, бодит үнэлэмж гэж үзэж байна. Нэг талдаа орчин үеийн утга зохиолд чанартай бүтээл гарахгүй байна гэх шүүмжийг сонсох ёстой үг боловч нөгөө талаас хэтэрхий гудамжны яриа болж магадгүй. Яагаад гэвэл дэлхийн судлаачид Монголын орчин үеийн утга зохиолын хөгжил Азид тэргүүлэх дөрвөн орны нэгд үнэлсний дотор Монголчууд “накаунт” хийчхээд л ирлээ шүү дээ.

-Таны “Инээд шиг хуучин хүний амьдрал” яруу найраг Ази тивээс анх удаа шалгарч, дэлхийн шилдэг нэг шүлгийн номд багтсан нь бас л Монголын орчин үеийн утга зохиолын чансааг харуулсан болов уу?

-Энэ ном нь Монгол гутлын нэг эсгий оймс шиг хэмжээтэй. Энэ номд Азиас Монгол шургачхаж байгаа юм шиг байна билээ. Яах вэ, энэ номд Монголын болон Солонгосын нэг яруу найрагчийн шүлэг багтсан юм билээ. Гэхдээ энэ хүн нь Солонгос гаралтай болохоос Францын иргэн болсон, францаар шүлгээ бичдэг ийм хүн. Харин нөгөө л Д.Урианхай бол Монголдоо махаа идээд, айргаа уугаад, Монголоороо шүлгээ бичиж байгаа нөхөр. Дэлхийн нэг шүлгийн номд Азиас Монголын нэг яруу найраг орж байгаа, мөн дээрх баримтаас дүгнэлт хийвэл Монголын яруу найраг дэлхийд гологдохооргүй. Гэхдээ зохиолчийн бүтээлийг голж байх тусам сайн. Голж, шилж байгаа үзэгчдэдээ би халуун баярыг хүргэж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж