2019-02-02 01:55

Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ

   Энэ жилийн Сар шинийн баярын өмнө Ардын уран зохиолч П.Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.

   П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг цагаан сувд, Хэрлэн зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ. 1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хvртжээ.

   Шинэ оны өмнө Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн билээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу