2019-02-22 03:24

“Эгшиглэнт орчлон 2019” яруу найргийн наадам боллоо

   “Орчлон” сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эгшиглэнт Орчлон 2019” шүлгийн наадам 18 дахь жилдээ гурван үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын нэгдүгээр шатанд 3-5 дугаар ангийн 128, 6-8 дугаар ангийн 124, 9-12 дугаар ангийн 64 сурагч оролцож, хоёрдугаар шатанд нийт 151 сурагч шалгаран авьяас билиг, үгийн урнаар уралдав.

   Шүлгийн уралдааны 3-5 дугаар ангийн шалгаруулалтыг “Орчлон” сургуулийн математикийн багш “Эгшиглэнт Орчлон” яруу найргийн наадмын шүлэгч багш Б.Энхболд, “Орчлон” сургуулийн сургалтын менежер О.Түвчиннамжил, “Эгшиглэнт Орчлон” яруу найргийн наадмын гурван удаагийн цомын эзэн, 12 а ангийн сурагч А.Тэргэл нар шүүн явууллаа. 3-5 дугаар ангийн сурагчдаас 4 д ангийн сурагч У.Амина  “Цомын эзэн”, 5б ангийн сурагч У.Түвшинзаяа “Тэргүүн”байр, 5 д ангийн сурагч Т.Дөлгөөн “Дэд” байр, 3 а ангийн сурагч М.Номин “Гутгаар байр”, 4 д ангийн сурагч Ч.Ариунхүслэн, 5 а ангийн сурагч Т.Гүндэгмаа нар “Тусгай” байранд шалгарсан юм. Харин 6-8 дугаар ангийн сурагчдаас 6 д ангийн сурагч Х.Намуунаа  “Тэргүүн” байр, 7 б ангийн сурагч Б.Энхжин “Дэд”байр, 8 б ангийн сурагч Л.Урангоо “Гутгаар” байр, 6 с ангийн сурагч Л.Тэнүүн, 6 б ангийн сурагч Ө.Амарсанаа нар “Тусгай” байр эзэллээ. Мөнхүү 6-8 дугаар ангийн сурагчдаас 7а ангийн сурагч Д.Эгшиглэн “Цомын эзэн”, 7а ангийн сурагч Б.Очсугар “Тэргүүн байр”, 8 а ангийн сурагч Б.Марал “Дэд” байр, 7 б ангийн сурагч Б.Хасар гутгаар байр, 8 а ангийн сурагч М.Маралмаа “Тусгай байр” 7 б ангийн сурагч М.Бат-Эрдэнэ нар “Тусгай байр” эзэлсэн бол 9-12 дугаар ангийн сурагчдаас 12 а ангийн сурагч А.Тэргэл “Цомын эзэн”, 9 с ангийн сурагч Л.Тэнүүн “Тэргүүн”байр, 10 б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ “Дэд” байр, 11 с ангийн сурагч А.Анхжаргал “Гутгаар байр” 10 а ангийн сурагч Б.Цагаандарь, 9 с ангийн сурагч Б.Амина нар “Тусгай” байрын эзэд боллоо.

   Наадмын үеэр багш ажилчдын дунд яруу найргийн уралдаан зохион байгуулж, энэхүү төрөлд С.Баярмаа “Тэргүүн байр”, Д.Гэрэлчимэг “Дэд” байр, Ч.Уранчимэг “Гутгаар байр” Б.Энхболд, З.Мөнхболд, Л.Ганчимэг “Тусгай” байранд тус тус шалгарлаа. Найргийн наадмын дунд , ахлах ангийн шалгаруулалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч Д.Чинзориг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр нар шүүн явуулсан юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
  • “Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.