Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах юм.

   Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгах зэрэг зохион байгуулалттай холбоотой зарим чиглэлийг БСШУСЯ-аас музейнүүдийн удирдлагад хүргүүллээ.