2019-02-28 01:35

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс хуралджээ

   Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс 5 дах удаагийн хуралдаанаараа тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст хандаж албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг  хэлэлцэж, салбар комисст арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг хүргүүлж ажиллахаар боллоо.

   Олон нийтэд нээлттэй тооллогын цахим сайтын мэдээлэл 2019 оны 2 сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад шинэчлэгдсэн байдлаар Улсын тооллогын ажил 64,5 хувьтай явагдаж байна. Үүнээс Төрийн өмчийн музей, бусад байгууллагын тооллого 73 хувь, орон нутгийн өмчийн музей 78 хувь, сумдын орон нутаг судлах танхимын тооллогын ажил 10,5 хувьтай явагдаж байна. 

   Аймгуудын тооллогын Салбар комисс аймгийн музейн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолж дуусган, энэ цаг хугацаанд аймгийнхаа сумдын орон нутаг сурталчилах танхимын тооллогыг хийж эхлүүлээд байна.  Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн музейд болон Хөшөө цайдам музей, Үндэсний номын сангийн үнэт ховор номын фондын тооллогын ажил 100 хувь хийгдсэн байна.

  Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс Үлэг гүрвэлийн төв музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Дорнод аймгийн музей, Монгол төрийн түүхийн музей, Монголын үндэсний музейн тооллогын салбар комиссоос ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж зохих шийдвэрийг  гаргалаа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу