2019-02-28 01:51

"Фантастик"-ын шинэ кинонд вьетнамчууд гол дүр бүтээжээ

<div class="has-content-area" data-url="https://news.mn/r/2093921/" data-titleФантастик"-ын="" title="undefined">

   “Миний ах атаман”, “Зүрхний хилэн”, “Байтаг Богд” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Фантастик” продакшны уран бүтээлчид шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Бүгд найрамдах Вьетнам улсын “NV film”-тэй хамтарсан “Хувь заяаны дуудлага” нэртэй кино тус улсын Хо Ши Мин хотод өчигдөр  нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ.

   Ирэх гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх инээдмийн, хайрын сэдэвтэй уг киног бүтээхэд БНСВУ-ын “NV film”-тэй хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан байна. Мөн тус улсын “MOVIES media” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.  Вьетнамын зах зээлд киног цацах ажлыг тус компани хариуцан гүйцэтгэхээр болсон аж. Дашрамд дурдахад, киноны гол дүрд Хуе Хан, Хиу Хиен, Ван Фөн, ДиЖэй Окси нар тогложээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу