2019-02-28 01:53

“Бүсгүйн зурвас” жүжгийн СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

   “Жүжиг мэт амьдралд-Амьдарч буй мэт жүжиглэсээр орших” хэмээн өгүүлэх “Бүсгүйн зурвас” цоо шинэ нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж буй. Нийгэмд нэлээдгүй хүлээлтийг үүсгэж байгаа “Бүсгүйн зурвас” жүжгийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


“ЯРИЛЦЛАГА” ЖҮЖИГ НЭРЭЭ ӨӨРЧИЛЖЭЭ

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг театрынхаа тайзнаа амилуулна.

Найруулагч Н.Наранбаатар энэ удаа яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" бүтээлээр цоо шинэ нийгмийн драмын жүжиг тайзнаа тавих гэж байгаа нь олны анхаарлыг татаж буй. Уг драмын жүжгийн “Ярилцлага” нэрийг тус театрын Уран сайхны зөвлөлөөр батлахдаа “Бүсгүйн зурвас” хэмээх нэртэй болгожээ.

Л.ӨЛЗИЙТӨГС, Н.НАРАНБААТАР НАР АНХ УДАА

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “2012 оны сүүлчээр байх аа, тухайн үеийн ССАЖЯ-наас Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүд дээр зохиолчдын нэрийг тавихгүй, кодлоод шүүгчдэд уншуулсан. Тэр дунд УИХ-ын гишүүн, сэтгүүлч хоёрын хоорондын харилцан яриа бүхий “Ярилцлага” нэртэй нэгэн бүтээл миний сонирхлыг ихэд татсан нь Л.Өлзийтөгсийн зохиол байсныг хожим мэдсэн.

Хэдийгээр тэр зохиол байр эзлээгүй ч би “Цаг нь болохоор үүгээр заавал жүжиг найруулна” гээд хадгалчихсан байснаа өнөө жил ажил хэрэг болгож байгаа минь энэ. Өлзийд энэ тухай дуулгахад “Зохиолоор минь жүжиг тавих эрхийг чамд өгөлгүй яах вэ. Чи угаасаа чадна. Өгүүллэг байсныг нь жүжиг болгож янзалсан, гайгүй юм болох нь уу” гээд уриалгахан хүлээж авсан” тухайгаа ярьжээ.

ГУРВАН ГАВЬЯАТЫН ХОРШИЛ

“Бүсгүйн зурвас” жүжигт Улсын драмын эрдмийн театрын гурван гавьяат тоглох нь ээ. Тодруулбал, тус театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар тоглож байгааг дуулгахад таатай байна.

ДРАМЫН ТЕАТРЫН ГЭР БҮЛИЙН ХОС

“Бүсгүйн зурвас” жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэх ил, далд орших олон асуудлыг хөндөн өгүүлнэ. Энэ жүжгийн гол дүр болох Архай сайдын дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглосон бол түүний гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа Туяагийн дүрд тогложээ.

Н.НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИЙН ХОЁР ДАХЬ НИЙГМИЙН ДРАМ

   Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд нийгмийн хоёр дахь драмаа тавьж байгаа минь энэ. Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс” бүтээлээр 2005 онд нийгмийн драм найруулан тавьж байсныг үзэгчид санаж байгаа байх. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан бүтээл. Нийгмийн драм гэдэг жанр бол нийтийн эрх ашгийн төлөө, олон түмэнд гашуун үнэнийг мэдүүлж, нийгмийг цочроон сэрээхэд чиглэдгээрээ онцлогтой” гэжээ.

ТАЙЗ, ЧИМЭГЛЭЛД ОРЧИН ЦАГИЙН СЦЕНОГРАФИЙГ АШИГЛАСАН

   “Бүсгүйн зурвас” шинэ уран бүтээлийн ерөнхий зураач Т.Ганхуяг ярихдаа “Энэ жүжгийн гол санаа бол нийгмийн олон санааг давхцуулж хийж байгаагаараа онцлог. Учир нь хамгийн сүүлийн үеийн урлагийн ертөнцийн чиглэл өрөг буюу инстоляци. Энэ өрөг урлаг нь олон санааны нэгдэл шүү дээ. Үүнтэй адил “Бүсгүйн зурвас” жүжгийн тайз, декорацын санаа бол жүжгийнхээ агуулгыг бүхлээр нь агуулж байгаа.

   Жишээлбэл, театрын тайз дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар өгүүлнэ. Монголчууд төрт ёсны уламжлалтай. Бид одоо ч төрийн хар хүн гэж ярьдаг. Төрийн хар гэж ямар хүн юм бэ, хүмүүний амьдралын дотоод сэтгэлийн энэрэл, хайр, нигүүсэл энэ бүхэн байхгүй болбол бидний ёс суртахуун яаж доройтож байна вэ. Ерөөсөө “Бүсгүйн зурвас” жүжгээрээ энэ нийгмийн ёс суртахууны доройтлын тухай л тайз, декорац тэр чигээрээ дуугарч байгаа” гэв.

А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
  • “Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.