2019-03-21 05:59

Дундговь аймагт 3000 уртын дуучид оролцсон ардын урлагийн наадам болно

   Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам хийхээр товлолоо. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох аж.

   Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театрт гэгддэг. 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

   Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөр юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.