2019-03-22 06:27

Хүүхэд багачуудад зориулсан "Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр" төсөл хэрэгжинэ

   Дэлхийн Хүүхэлдэйчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Dreambox” телевизтэй хамтран хэрэгжүүлж буй хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Бүлтээхэй Дэлдээхэй 2” төслөө өчигдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Мөрөөдлийн суваг ТББ “Dreambox” телевизийн захирал Д.Батбаяр нар гарын үсэг зурж хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

   Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 2018-2023 он хүртэл “Бүтээлч театр” хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оноос эхлэн жүжгийн уран бүтээл дагасан медиа салбараа хөгжүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Бүлтээхэй Дэлдээхэй 2” төслийг “Dreambox” телевизтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгаагаа дуулгахад таатай байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хүүхдэд зориулсан соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ хэлбэрийг бий болгож байгаагаараа онцлогтой аж.

   “Бүлтээхэй Дэлдээхэй 2” брэндийг 2 ангит хүүхэлдэйн жүжиг, 48 ангит хүүхдийн нэвтрүүлэг, боловсрол, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялан тоглолт гэсэн 4 үндсэн чиглэлээр хөгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тус брэндийн телевизийн нэвтрүүлэг болон хүүхэлдэйн жүжгийн зохиолчоор СГЗ, хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч МУСТА М.Ариунтуяа, зураачаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор СТА Б.Сүхбаатар нар ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн нэвтрүүлгийг "Dreambox" телевизийн баг хамт олонтой хамтран бүтээж байгаа аж.

   “Бүлтээхэй Дэлдээхэй 2” цуврал хүүхэлдэйн жүжиг 2019 оны 5,9 дүгээр саруудад нээлтээ хийх бол “Dreambox” телевизтэй хамтран бүтээх 48 ангит хүүхдийн нэвтрүүлгийг танин мэдэхүй, боловсрол, ёс суртахуун, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сэдвээр бэлтгэж 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр үзэгчдэд хүргэх гэнэ. Тус брэндийн дэмжигчээр БСШУСЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар ажиллажээ. Ийнхүү Монгол хүүхэд багачуудын хөгжил, боловсролд хувь нэмрээ оруулах “Бүлтээхэй Дэлдээхэй 2” шинэ брэнд бүтээгдэхүүн нээлтээ хийлээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.
  • “Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэ“Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэМонголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.