2019-03-22 06:32

“Би нар” хүүхдийн уран сайхны киног ирэх сард нээнэ

   “Би нар” хүүхдийн уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 5-наас үзэгчдийн хүртээл болох аж. Энэ тухай найруулагч Ж.Сэнгэдорж өнөөдөр /2019.03.22/  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Би нар” кинонд 13 настай хүүхдийн тухай өгүүлэх аж. Орчин цагийн технологийн дэвшил, нийгмийн хөгжил гэр бүлийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа, тэр нь шилжилтийн насандаа байгаа хүүхдэд хэрхэн тусч буйг харуулахыг зорьжээ.

   Монголын цирк хөгжлийн төвийн дэргэдэх уран нугараач охид хамтлагаараа оролцон тоглосон бөгөөд  нүүдэлчин амьдрал, үндэсний язгуур соёл урлаг зэргийг уг бүтээлдээ шингээхийг зорьсон байна. Найруулагч Ж. Сэнгэдорж “Киноныхоо гол баатрыг 13 настай хүүхдээр төлөөлүүлсэн нь  хүүхдийн шилжилтийн үе энэ насан дээр тогтдог гэж үздэг.  Мөн нийгэмд болж байгаа хүчирхийлэл бухимдал төрүүлсэн үйл явдлыг шууд хүргэхээс илүүтэйгээр амьдралын гэгээн бүхнийг харуулахыг зорилоо” гэсэн юм.

   “Нар” хүүхдийн уран сайхны киног бүтээхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэмжин ажиллажээ.

Б.ЕСҮХЭЙ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.