2019-03-26 03:02

СУИС-иас зохион байгуулж буй Оюутны их наадамд урьж байна

   Оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, авъяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлүүдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим”-ээс санаачлан “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “3.27” оюутны их наадмыг 2019 оны 03-р сарын 30,31-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар СУИС-ийн “Оюутан” театрт зохион байгуулах гэж байна.

   Оролцогч сургууль тус бүр нэгдүгээр шатны шалгаруулалтыг өөрийн сургууль дээрээ явуулах бөгөөд шалгарсан ажлууд 03 сарын 31–ны өдөр болох хоёрдугаар шатны шалгаруулалтанд орох болно. Уралдаанд 15 минутаас хэтрэхээргүй хугацаатай үндэсний, сонгодог болон гадаадын жүжгийн зохиолын хэсэг, нэг бүлэгт драмын, мюзикл, пластик, contemporary, физикл, постдрамын жүжиг, үргэлжилсэн болон бусад төрлийн зохиолоос сэдэвлэсэн үзэгдэл /зохиомж/-ээр оролцох ба дараах байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
1. Шилдэг бүтээл – Өргөмжлөл, цом, 500,000 төг
2. Шилдэг уран сэтгэмж /сүүдэр, кварц, неон гэрлийн зохиомж, хөгжмийн зохиомж, пластик, физикл/ - Өргөмжлөл, цом, 300,000 төг
3. Шилдэг сонгодог бүтээл /МУУГЗ С.Сугар багшийн нэрэмжит/ – Өргөмжлөл, цом, 300,000 төг
4. Шилдэг найруулга – Өргөмжлөл, 150,000 төг
5. Шилдэг эрэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 150,000 төг
6. Шилдэг эмэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 150,000 төг
7. Шилдэг тайзны зураач - Өргөмжлөл, 150,000 төг
8. Шилдэг зохиолч - Өргөмжлөл, 150,000 төг
9. Шилдэг туслах эрэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 100,000 төг
10. Шилдэг туслах эмэгтэй жүжигчин - Өргөмжлөл, 100,000 төг
Тусгай шагнал:
- УДЭТ-ын нэрэмжит шагнал – Өргөмжлөл, 200,000 төг

   Бүртгэл: 2019 оны 03 сарын 25-30-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт СУИС-ийн ТУС-ийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн 301 тоотод хүлээн авч бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг бөгөөд нэг ажилд нэг төрлийн номинаци давхардаж дэвшсэн тохиолдолд дахин бүртгэлийн хураамж төлнө.

   Техникийн зөвөлгөөн:
2019 оны 03 сарын 30-ны 19:00 цагт СУИС-ийн НЖУТ-ийн дэргэдэх 302 тоот танхимд болно. Зохион байгуулагдах газар нь СУИС-ийн “Оюутан” театр.

   Тайлбар:
1. Жүжгийн эскиз, макет /зураачийн бүтээл нь тайзнаа тоглогдох шаардлагатай/
2. Жүжгийн зохиолоор нэр дэвшсэн тохиолдолд бүртгүүлэхдээ хэвлэж авчирна. /зохиолчийн бүтээл нь тайзнаа тоглогдох шаардлагатай/

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.