2012-04-11 06:52

Халимагийн алдарт жангарч Окна Цагаан Замтай хийсэн ярилцлага

 

 

Ш.Баатар 
Америкийн Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан 
Замдаан сэтгүүлийн 17-р дугаараас 
 
Монголд "Ээжийн дуу"-гаараа хит болсон жангарч Цагаан Замтай холбоо тогтооход тусалсан Монгол Америкийн Соёлын Холбооны ерөнхийлөгч Санж Алтан ахад гүн талархснаа илэрхийлье. 
 
Мэнд сайн, сар шинэ сайхан шинэлж байна уу? Америкийн Баруун Эргийн Монголчуудын сангийн хүн би Санж ахаас таны утсыг аваад ярьж байна. Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлдээ зориулж таньтай хэдэн хурам хөөрөх гэсэн билээ. Ямар хэлээр яривал та таалах бол? 
 
Мэнд сайн байна аа. Сайхан шинэлж байна уу. Та монголоор, калимакаар, оросоор, англиар ярьж болно оо. Манай нютакаар сонин икэтэй, дэлгэр сайхан цагаалгана болж байна. Аав эжий, акан дүүстэйгээ золгож, цагаан сараа өргөн сайхан тэмдэглэж байна. 
 
 
Таны алдрыг Владимир Окнаeвич Каруeв гэдэг. Гэтэл яагаад хүмүүс таныг Цагаан Зам гэж нэрлэсэн юм бэ? 
Миний ээжийн өксөн нэр. 1957 онд Сибирийн цөллөгөөс Калимактаа буцахдаа би зам зуур төрсөн болоод Зам гэдэг нэртэй болж, нютактаа саадгүй буцахын баяртай сайхныг билэгшээж Цагаан хэмээн тодотгосон гэнэ. Би Икэ Бөксу Баактуудаас гаралтай. Манай удaмд Элан Уул гэж алдартай жангарч күн байсан. 
 
Бvх Монгол туургатан таныг жангарч гэдгээр нь мэднэ. Та хэрхэн туульч болсон юм вэ? 
Намайг кюүкэд байхад "бяцхан цагаан өвгөн" гэж хочилдог байсан. Би дандаа көгшдийн яриаг чагнаад суучихдаг, бусад кюүкдүүдтэй ер тоглодоггүй байсан болохоор л тэр. Би сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Тэгээд инжинер болоод ажилд орсон ч нэг л сэтгэл хангалуун биш байлаа. Ажил хийгээд ирээдүйгээ олж харсангүй. Жангартаа улам икэ дуртай, найз нөхдийн хүрээнд тууль хайлдаг байлаа. Тэгээд 1987 оноос олнa газар Жангар хайлж, 90 оны Жангарын баярт оролцсон. Тюүнээс өмнө бага наснаасаа би олон удаа хачин зүүд зүүдэлдэг байв. Нэг нь гэхэд цагаан өвгөн намайг "Жангар хайл" гээд үргэлж шаардана. Би чтууль хайлах дургүй, тэгээд зүүдэндээ дахиад л шавдуулна. Олна өмнө гарч тууль хайлахaас их санаа зовно. Тэгээд ер бусын хүчний шахалтаар би олна өмнө тууль хайлах болсон. Жангарын баяр дээр надад жангарч цол өгсөн. Энэ нь миний албан ёсны цол болж хувирсан. 
 
Та хаана хаана явж Жангарын тууль хайлсан бэ? Таны үзэгчид одоо хэн бэ? 
Би нэлээд хэдэн оронд явлаа. Монголоос гадна Францад олон удаа очлоо. Одоо ч тэдэнтэй холбоотой ажиллаж байна. Калимакууд, буриадууд, монголчууддаа эхлээд тууль хайлж байлаа. Одоо олон улсын хэмжээнд хүртлээ өссөн гэж хэлж болно. 
 
Та одоо Халимаг улсад ямар ажил хийж, юу эрхэлж байна вэ? 
Би Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, зөвлөх кийнэ, орнa соёлын ажил кийнэ. Калимaкийн жангарч Цагаан Зам гэхээр манай тэнд сайн мэднэ ээ. Дараа сард Mонголд очиж уртын дууны наадамд орох санаатай байсан, амжсангүй. Чөлөө таарвал наадмаар Монгол хүрмээр байна. 8-9 сард нэгэн хөгжмийн наадам Монголд болно гэнэ. Тюүнд намайг урина гэж байсан. Одоогоор сураггүй байна. 
 
Таны уран бүтээлийн онгод ямар байна. Ээжийн дууны клипийг үзэхэд сэтгэлд нэг л дотно, тун сайхан байх юм. Та энэ клипийг 2-3 жилийн өмнө Монголд очихдоо хийсэн vv? 
Бид хархираа хөөмийг сайн хөгжүүлмээр байна. Энэ жилдээ багтаж Калимакт Mонгол туургатны хархирaа хөөмийн баяр хийхээр бодож байна. Баярт 30-40 хөөмийчин, дуучин, туульч, уран бүтээлчид Монгол, Калимак, Тува, Буриадаас орох юм. Би өөрийнхөө хайлсан тууль, дууны CD-г Францын Будда Рекoрдинг Студийн Клауди гэдэг хүнээр бичүүлсэн. Нэлээд хэдэн дуутай энэ CD гарахаар Еврoпийн орнуудад зарагдана. Удахгүй CD бэлэн болно. "Бөөгийн дуу" (Shamans Voice) нэртэй альбом гарна даа. "Ээжин Дуун" бол Гаиа гэдэг альбомд орсон байгаа. Єнгөрсөн оны 11 сард Монголд очоод энэ клипээ гүйцээсэн. Монгол хүнийг моригүйгээр яаж төсөөлж болох вэ.
 
Таны хамгийн эрхэмлэж явдаг нандин зүйл юу вэ? 
Мoнгoлчууд, Калимакууд бид ядуу байна. Ядуугийн эрхэнд гадгаш гарч амьдарч байна. Гадны нютакт амьдрахдаа өөрийн соёлоо эрхэмлэх хэрэгтэй. Би Mонгол соёлдоо хайртай. Соёлоо хайрлаж, соёлоо хадаглаж байхад буцаад хэзээ нэгэн цагт нийлнэ. Бид эзэн Чингисийн үеэс хадаглаж, дээдэлж ирсэн эрхэм нандин өөрийн соёлтой хүмүүс. Yvнээс өөр нандин юм юу байна. 
 
 
Дэлхийн олон оронд Монгол үндэстэн тарсан. Оросод Халимаг, Буриад, Тува, Алтай, Хятадад олон Монгол аймгууд бий. Энэ тархай бутархай монголчуудын эв нэгдлийн талаар ямар юм хиймээр санагддаг вэ? 
Хамгийн чухал нь бид нийлж кэрэм босгох хэрэгтэй. Соёлын кэрэм босгож, босоогоороо оршин тогтнож, соёлоороо өөр хоорондоо холбогдох хэрэгтэй. Тэгэхгүй бол шал болно. Шалан дээр хэн ч гишгэнэ. Yvнийг бид мартаж болохгүй юм. Соёлоороо холбогдож байж, дотно харилцаа тогтооно. Сайн харилцаа тогтож байж, хамтадаа ажиллана. Тэгэж л бид гал голомтоо авч явах юм. Энэ соёлоо дэлгэрүүлэх юм бол Чингисийн соёл гэдгээр нь дэлхий дахинд биднийг мэднэ. 
 
Амeрикт монголчууд олон бий. Хэрвээ хүсвэл та Амeрикт ирж тоглож чадах уу? 
Урих юм бол очно оо. Тоглолт хийвэл ганцаараа очихгүй. Намайг дагаж явдаг нэг, хоёр хүн бий, тэдэнтэйгээ хүрнэ. Тэгээд хөтөлбөртөө тааруулаад урт, богино Жангар хайлан дундуур нь хархириа хөөмийн дуу оруулна. 
 
Сар шинийн баярыг тохиолдуулж Монгол ах дүү нартаа юу хүсэх вэ? 
Жилээс жилд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж, аав ээжийгээ ачилж, алтан ганжир шиг гялалзаж, олон нийтээрээ өвдөх өвчингүй энх амар яваарай. 
 
Баруун Монголын уухайт түмний бамбарын оч мэт гэрэлтэн бадарч яваа цагийг эзэлсэн жангарч Цагаан Зам танаа Монгол түмнээ төлөөлж сайн бүхний дээжээс сэрчимлэн өргөе. Хурай. Хурай. Хурай.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу