2019-03-26 03:08

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно

   Монголын кино урлагт нэгэн шинэ шат ахих боломж ирэх тавдугаар сард Улаанбаатарт нээгдэх гэж байна. “Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хуран бүтээлчдийг чадавхжуулах, тэдэнд шинэ санаа сэдлийг өгөх, уран бүтээлчид болон эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

   “Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд нийт гадаадын 16 зочин албан ёсоор хүрэлцэн ирэх юм байна. Тэдний дунд Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлчид ирэхээр болжээ.

Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум” зохион байгуулагдах бөгөөд зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, дистрибюшн, хуулийн орчин, кино фестиваль зэрэг сэдвийн хүрээнд Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн сургалт, үзэсгэлэн зохион байгуулагдах аж. Түүнчлэн Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэрэгждийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэх ирэх юм байна. Мөн наадмын үеэр "Лос-Анжелес Таймс"-ын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлхийн хамгийн эрэлттэй дасгалжуулагчдын нэг гэгддэг түүний жүжигчний арга барилын тухай уг номыг эх хэлээрээ унших боломжийг зохион байгуулагчид бэлтгэж байгаа юм байна.

   “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадамд Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломж нээгдэх юм.

   “Хануй филм” Төрийн бус байгууллагаас зохион байгуулах уг наадмыг цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмын талаарх мэдээллийг олон нийтэд удахгүй хүргэх юм байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.