2019-03-28 02:07

Өмнөговь аймаг 2019 оныг "Соёл, урлагийг дэмжих жил" болгон зарлалаа

    Өмнөговь аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж Ном уншдаг, Өв соёлоо дээдэлдэг, Нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 03-р сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар нь аймгийн БСУГ-тай хамтран зохион байгуулсан ба зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар, аймгийн засаг дарга Н.Наранбаатар болон сумдын засаг дарга нар, соёл, урлагийн байгууллагын ажилтнууд, ардын авъяастнууд, чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон юм.

 

    Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/196 дугаар  тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны А/157 – р тушаалын хүрээнд 2018 оны 08 – р сарын 11-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Хүй долоон худаг, Монгол наадам цогцолборт зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадамд Өмнөговь аймгаас оролцсон ардын авьяастнууд амжилттай оролцож тэргүүн байр эзлэсэн. Энэ бол аймгийн удирдлагуудын дэмжлэг, ардын авъяастнуудын зүтгэл нийлээд ямар амжилтанд хүрч болдгийг бусаддаа харуулсан томоохон үйл явдал байсан.

   Танай аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж соёл урлагийн салбараа дэмжин орон нутгийн хөрөнгө оруулалтаар 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайдын У.Хүрэлсүхийн “Ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя” гэсэн уриалга, санал санаачлагатай цаг үеийн хувьд давхцсан сайхан үйл ажиллагаа болж байна гэсэн юм. Мөн салбартаа үр бүтээлтэй ажилласан шилдэг соёлын ажилтнуудыг Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, БСШУСЯ – ны жуух бичгээр тус тус шагнав. 

   Аймгийн соёл, урлагийн ажилтны зөвлөгөөнд СУГ - ын хэлтсийн дарга Г.Батхуяг “Бүс нутгийн тогтвортой хөгжилд соёлын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр,  СУГ – ын Музей, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын менежмент” сэдвээр илтгэл танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн өдрийн үдээс хойших хөтөлбөрийн дагуу  зохион байгуулагдсан “Номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж” салбар хуралдаан, сургалтыг СУГ – ын Ном хэвлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, “Музей, соёлын өвийн хадгалалт хамгаалалт” салбар хуралдааныг Музей, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням, “Театр урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж” салбар хуралдаан, сургалтыг Тайз, циркийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн З.Соёлмаа нар чиглүүлэн ажиллалаа.

   Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон холбогдох мэргэжилтнүүд 03-р сарын 26 ны өдөр орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй музей, театрын барилгын явц, үйл ажиллагаатай танилцаж соёлын зориулалттай барилга байгууламжид тавигдах стандартын хүрээнд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан юм. 

  

   Мөн Өмнөговь аймгийн төв талбай дээр зохион байгуулагдсан “Соёлыг дэмжих жил"-ийн нээлт болон аймгийн ЗДТГ –аас сумдын соёлын төвүүдэд “Пургон” авто машины түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.