2019-03-28 02:10

ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, алдарт хөгжимчин Сергей Судзиловский Монголд...

   ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Оросын хөгжмийн сургуулийн үндсийг тавьсан мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын VI уралдааны шагналт, “Grammy Awards - 2004” наадмын нэр дэвшигч С.В. Судзиловский энэ өдрүүдэд Монголд айлчилж байна. Тэрээр маргааш буюу 03 сарын  28-нд Монгол Улсын консерваторын концертийн танхимд “Морин хийлийн тоглолт”, 03 сарын 29-нд “Мастер класс” хийх юм. Түүний урын санд морин хийл хөгжмийн сонат 130 гаруй концерт байдаг. С.В. Судзиловский оркестртай нийлсэн бие даасан тоглолтуудаа дэлхийн ихэнх оронд тоглосон бөгөөд  Европ, Америк, Солонгос ба дэлхийн алдартай  Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ны тайзнаа тоглосон.

   С.В.Судзиловский нь Шлезвиг-Гольштейне (Германия), Мильштатте (Австрия), Лионе (Франци), Ульме (Шведия), Коорсхольме (Финлянди), Охриде (Македония) орнуудад зохион байгуулагддаг Олон Улсын томоохон хөгжмийн наадамд оролцохоос гадна Парисын Славины соёлын наадам, ОХУ-ын "Оросын өвөл", "Москвагийн одод" наадмуудад амжилттай оролцсон шилдэг уран бүтээлч юм.

   С.В.Судзиловский нь дотоод гадаадын Олон Улсын хөгжмийн уралдааны шүүгчээр уригдан ажилладаг. Москва хотноо Олон Улсын  цөөхүүл хөгжмийн уралдаанд амжилттай оролцдог мөн тэрээр Москва хотын соёлын газартай хамтран Дубай хотноо морин хийлчдийн уралдааныг зохион байгуулсан.

   С.В.  Судзиловский анх удаа Оросод хийл болон морин хийл хөгжимд зориулсан «Муза ба Яруу найраг» тоглолтыг К.Сен-Санса оркестрын хамт тоглосон. Түүний ховор сайхан авьяас, ур чадвар, хөгжимдөх тенхникийг хөгжим шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд ОХУ-ын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг. Хөгжмийн гүн гүнзгий мэдрэмж, гялалзсан авьяас чадвар нь хөгжмийн зохиолчийн ур чадварыг нээж өгсөн юм. С.В. Судзиловский эх орныхоо орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.