2019-04-11 04:17

Cоёл, шинжлэх ухааны салбарт хамаарах гурван асуудлыг шийдвэрлэжээ

   Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанаар соёл, шинжлэх ухааны салбарт хамаарах гурван асуудлыг шийдвэрлэжээ.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу  БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.   

   Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна. 

   Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.
  • Дуучин Хүрэлээ Дуучин Хүрэлээ "Мөрөөдлийн зүг" тун удахгүй...Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид олон уран бүтээлээр нь илүүтэй сайн таньдаг. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан арвин их бөгөөд үргэлж л хит парадад дээгүүр жагсдаг.
  • ДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаДБЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • "Учиртай дөрвөн толгой" сюит эгшиглэнэМорин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
  • БНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын балетчид Монголд тоглоноБНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчид Монгол Улсад ирээд байна. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “High Feeling” тоглолтод оролцохоор ирсэн нь энэ юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас 2019 оны гадаад харилцааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор шат дараалсан ажлуудыг хийж байгаа билээ. Үүний нэг нь БНСУ-ын “Wise” балет театрын уран бүтээлчдийн “High Feeling” тоглолт анх удаа театрын тайзнаа тоглогдох гэж байна.