2019-04-11 10:04

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа

   Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.

1ҮII их хурал: “Монголын морин спорт, уяачдын холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит VII их хурлаа хуралдуулсан юм. Энэхүү хуралд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, Улаабаатар хотын зургаан дүүргийн уяачид /Тод манлай, манлай, алдарт цолтой уяачид/ болон эрдэмтэн, судлаачид бүхий 728 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 74,8 хувь нь хөдөө орон нутгаас, харин үлдсэн 25,2 хувь нь нийслэл хотоос сонгогдсон байсан юм.

VII их хурлаас төв болон салбар холбоодын дүрэм, хурдан морины уралдааны дүрмийг шинэчлэн баталж, Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зарим асуудлаар хэлэлцсэнээс гадна ММСУХ-ны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, 61 тэргүүлэгч гишүүдээ шинээр сонгожээ. Монголын хамгийн том төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр нийт санал өгсөн төлөөлөгчдийн 77,07 хувийн дэмжпэгийг хүлээн Цогтын Батсайхан сонгогдон ажиллаж байна.

2. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа: Холбоо нь батлагдсан дүрэм, журмынхаа хүрээнд нэг тэргүүн дэд ерөнхийлөгч, салбар чиглэл хариуцсан зургаан дэд ерөнхийлөгч, 61 тэргүүлэгч гишүүдээ байнгын үйл ажиллагаатай ажиллах

> Орон нутгийн салбар холбоодын

> Олон нийт, хэвлэл мэдээллийн

> Гадаад харилцаа, судлагаа, сургалтын

> Санхүү, хөрөнгө оруулалтын

> Хурдан морины уралдаан, зохион байгуулалтын

> Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, хариуцлагын

> Мэдээллийн сан, бүртгэлийн асуудал хариуцсан бодлогын хороо гэсэн долоон бодлогын хороонд чиг үүргээр нь хуваарилан ажиллуулахаар зохион байгуулалт хийсэн байна. Холбооны өдөр тутмын ажлыг хариуцах үүрэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ажлын алба байгуулан ажиллаж байгаа бөгөөд дэргэдээ байнгын үйл ажиллагаатай ажиллах Эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Эрдэмтдийн зөвлөл нь дотроо Хүний хөгжлийн зөвлөл, Адууны хөгжлийн зөвлөл болон хуваагдаж тус тусын чиг үүргийн дагуу ажиллах юм. Энэ хүрээнд өнгөрсөн сард ХААИС болон тус сургуулийн эрдэмтэн докторуудад түшиглэсэн Адууны хөгжлийн зөвлөл байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

Ирэх дөрвөн жилд ММСУХ-ноос зөвхөн морин уралдаан зохион байгуулах, цол олгоход өргөн барих төдийгөөр бодлого, үйл ажиллагаагаа хязгаарлахгүй, морин уралдаантай холбоотой адуун өв соёл, уламжлал ёс заншлаа сэргээх, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, дэлхийд сурталчлах тал дээр анхаарч, энэ хүрээндээ төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөсөн. Мөн “морины” гэдэг тодотголтой ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон Их хурлын бүх гишүүдийн саналаар дэмжигдсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, түүнтэй холбоотой тогтоол, шийдвэрийг гарган хууль санаачлагчдад өргөн бариад байна. Мөн их хурлаараа хэлэлцүүлж баталсан дүрэм, журмаа Улсын бүртгэлд бүртгүүлж, батлагдсан дүрэм журмын хүрээнд төв холбоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоодынхоо үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

3. 2019 онд болох уралдаанууд: ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу өчигдөр буюу 04 дүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталлаа. Холбооны зүгээс өргөн мэдүүлсэн уралдааны саналд томоохон өөрчлөлт ороогүй байна. Энэ жил зуны бүсийн зургаан уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан зохион байгуулагдана. 2019 оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу 05 дугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болно. Гурван жил тутам зохион байгуулагддаг Их хурд уралдаан 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулагдах бол Зуны бүсийн уралдаанууд 07 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад болох юм. Ийнхүү энэ онд АХ-ын ой, үндэсний их баяр наадмын уралдаантай нийлээд есөн том уралдаан болох юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу