2019-04-18 04:10

Дэлхийн банкны үзэсгэлэнд СУИС-ийн зургаан оюутны бүтээл шалгарчээ

   Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Урлагаар шинэчилэхүй” Монголын өв соёлыг таниулан сурталчлах уран бүтээлийн үзэсгэлэнд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын бүтээлүүд шалгарчээ.

   Дэлхийн банк нь 189 гишүүн оронтой, жилд хоёр орныг сонгож, урлаг соёлыг сурталчлах үйл ажиллагаа явуулдгийн нэг нь уран зургийн үзэсгэлэн юм. Энэ удаад АНУ-ын Вашингтон Ди Си хотын Дэлхийн банкны төв байранд 2019 оны 5 дугаар  сарын 15-наас 6 дугаар сарын 07 хүртэл “Урлагаар шинэчлэхүй” Монголын өв соёлыг таниулах уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд үүнд оролцохоор Монголын олон арван уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ цахимаар илгээснээс СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн 6 оюутны бүтээл шалгаруулалтад тэнцжээ. Энэ нь тус сургуулийн мэргэжлийн багш нарын заах арга, ур чадвар, төгсөгч оюутнуудын бүтээлийн чанар чансаа, сэдэв агуулга, гүйцэтгэл жилээс жилд өсөн хөгжиж байгаагийн тод илрэл болжээ.

   Соёл урлагийн их сургуулийн уран зургийн багш Ө.Гандуламын удирдсан магистр Т.Соёл-Эрдэнэ “Амгалан сүм”, монгол зургийн багш Н.Нармандахын удирдсан магистр Б.Баярхүүгийн “Сахиус хөлөглөгч”, магистр А.Иснилийн “Галын тахилга”, магистр Г.Сандагдоржийн “Төөрөгдөл”, монгол зургийн багш С.Ганзамын удирдсан магистр Гоогийн “Хорчин эмэгтэй”,  монгол зургийн багш Б.Нямхүүгийн удирдсан магистр Вень Жуны “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” зэрэг бүтээлүүд АНУ-ын Вашингтон хотноо болох Дэлхийн банкны үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 5 сараас 6 сар хүртэл тавигдаж үзэгчид, уран зураг сонирхогч, шүүмжлэгч, судлаачдын нүдийг хужирлахаар болжээ.

Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Урлагаар шинэчилэхүй” Монголын өв соёлыг таниулан сурталчлах уран бүтээлийн үзэсгэлэнд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын бүтээлүүд шалгарлаа. Дэлхийн банк нь 189 гишүүн оронтой, жилд хоёр орныг сонгож, урлаг соёлыг сурталчлах үйл ажиллагаа явуулдгийн нэг нь уран зургийн үзэсгэлэн юм. Энэ удаад АНУ-ын Вашингтон Ди Си хотын Дэлхийн банкны төв байранд 2019 оны 5 дугаар  сарын 15-наас 6 дугаар сарын 07 хүртэл “Урлагаар шинэчлэхүй” Монголын өв соёлыг таниулах уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд үүнд оролцохоор Монголын олон арван уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ цахимаар илгээснээс СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн 6 оюутны бүтээл шалгаруулалтад тэнцжээ.  Энэ нь тус сургуулийн мэргэжлийн багш нарын заах арга, ур чадвар, төгсөгч оюутнуудын бүтээлийн чанар чансаа, сэдэв агуулга, гүйцэтгэл жилээс жилд өсөн хөгжиж байгаагийн тод илрэл боллоо.  Соёл урлагийн их сургуулийн уран зургийн багш Ө.Гандуламын удирдсан магистр Т.Соёл-Эрдэнэ “Амгалан сүм”, монгол зургийн багш Н.Нармандахын удирдсан магистр Б.Баярхүүгийн “Сахиус хөлөглөгч”, магистр А.Иснилийн “Галын тахилга”, магистр Г.Сандагдоржийн “Төөрөгдөл”, монгол зургийн багш С.Ганзамын удирдсан магистр Гоогийн “Хорчин эмэгтэй”,  монгол зургийн багш Б.Нямхүүгийн удирдсан магистр Вень Жуны “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” зэрэг бүтээлүүд АНУ-ын Вашингтон хотноо болох Дэлхийн банкны үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 5 сараас 6 сар хүртэл тавигдаж үзэгчид, уран зураг сонирхогч, шүүмжлэгч, судлаачдын нүдийг  хужирлана.

Т.Соёл-Эрдэнэ (Удирдсан багш Ө.Гандулам) “Амгалан сүм”. 2015. 110х140. Зотон тос

Б.Баярхүү (Удирдсан багш Н.Нармандах) “Сахиус хөлөглөгч” 2016. 180х90, Даавуу, Гуашь

Б.Баярхүү (Удирдсан багш Н.Нармандах) “Сахиус хөлөглөгч” 2016. 180х90, Даавуу, Гуашь

А.Иснил (Удирдсан багш Монгол зургийн багш Н.Нармандах) “Галын тахилга” 2016. 150х100, Даавуу, Гуашь

А.Иснил (Удирдсан багш Монгол зургийн багш Н.Нармандах) “Галын тахилга” 2016. 150х100, Даавуу, Гуашь

Гоо (Удирдсан багш С.Ганзам) “Хорчин эмэгтэй” 2017. 120х80, Даавуу, Гуашь

Гоо (Удирдсан багш С.Ганзам) “Хорчин эмэгтэй” 2017. 120х80, Даавуу, Гуашь

Вень Жун (Удирдсан багш Б.Нямхүү) “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” 2017. 150х150, Даавуу, Гуашь

Вень Жун (Удирдсан багш Б.Нямхүү) “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” 2017. 150х150, Даавуу, Гуашь

Г.Сандагдорж (Удирдсан багш Н.Нармандах)  “Төөрөгдөл” 2017. 90х150, Даавуу, Гуашь

Г.Сандагдорж (Удирдсан багш Н.Нармандах)  “Төөрөгдөл” 2017. 90х150, Даавуу, Гуашь

Шалгарсан уран бүтээлчид, удирдсан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.