2019-04-23 02:18

Монголынхоо рекордыг Дэлхийд тунхагласан Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ

  Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний "аварга"-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа. 

  Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм. 

Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход  "Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа" гэлээ. 

Н.Нэмүний өвөө М.Жамбал "Манай бага охины дунд хүү Н.Нэмүн Каратегийн дэлхийн аварга болоод ирж байгаад нь маш их сэтгэл догдолж, баярлаж байна. Энэ жил хоёрдугаар ангид суралцаж байгаа. Зээ хүүг маань аварга болсонд баяр хүргэж олон хүн утсаар ярьж байна, хүүгээр минь бахархаж байгаа хүмүүстээ баярлалаа. Би 77 настай, зээ хүү маань 7 настай. Ийм том амжилтыг үзүүлсэнд өвөө нь баярлаад л сууж байлаа. Би чинь захиргаадалтын үеийн хүн болохоор хүүгээ "болохгүй" гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг юм. Манай хүү чинь их хөдөлгөөнтэй, өөрөө их чөлөөтэй хүүхэд" хэмээн өөрийн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Улаанбаатар Дожо клубын багш,  дасгалжуулагч О.Хонгорзул "Энэ удаагийн тэмцээнд 2000 гаруй орны тамирчид оролцсон. Манай клубийн хувьд энэ тэмцээнд аварга болно гэж бодоогүй. Бид гурван жил хөдөлмөрлөсөний үр дүнгээ үзлээ.  Н.Нэмүн маань эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо онооны илт давуугаар ялалт байгуулсан. Дараагийнхаа тулаанд цэврээр ялсан. Ерөнхийдөө гурван тоглолтоо Японоор, хоёр тулаандаа илт давуу байдлаар ялалт байгуулж, дэлхийн аварга боллоо. 2016 онд анх удаа очиж оролцож байхад Япон, Бразил, Польш зэрэг улсын тамирчид маш хүчтэй өрсөлдөгч байдаг гэдгийг мэдсэн. Манай клубээс нийтдээ долоон тамирчин оролцож 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Ө.Гантөмөр хүрэл медалийн эзэн болсон. Мөн эрдэнэт хотоос явсан 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандин-зориг хүрэл медаль хүртсэн. Ингээд манай Н.Нэмүн маань 7 насны ангилалд түүхэн амжилт болох  Монголынхоо рекордыг тогтоож, Дэлхийд гаргаж чадлаа" гэв.

 

Ийнхүү дэлхийн №1 тамирчин болсон Н.Нэмүн хүүдээ спортын их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүсье.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.