2019-04-24 08:26

Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуй

   Хавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна. 

   Тэгвэл энэ удаагийн "Хаврын Хит - 2019" тоглолтод МУАЖ Дуучин А.Долгор, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУГЖ Дуучин С.Батсүх, МУГЖ Дуучин Н.Чулуунхүү,  МУГЖ Дуучин Д.Энхзул, МУГЖ Дуучин Ж.Уранчимэг,  МУГЖ Дуучин Ч. Амаржаргал, МУГЖ  Дуучин М. Бямбажав, МУГЖ Дуучин Х.Болормаа СТА Дуучин А.Мөнхбат,  Э. Оюумаа,  хос дуучид Д.Хишигбаяр Р. Дэлгэрмаа, Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа, Э.Төрмандах О.Гансувд Б.Батболд,  Ая зохиогч Б. Пүрэвсүрэн, Д.Намсрайноров, Э.Чулуунчимэг, Д.Отгонжаргал, Т. Дэлгэрмөрөн, П. Жимсээ, Б. Болд Х.Мөнгөнцэцэг, Н.Мөнгөншагай, Я.Гэрэлчулуун, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чинбаяр, Бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл, "Нюанс" хамтлаг, "Увертюра" хамтлаг, "Морин хуурын чуулга", Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга,  Цагдаагийн "Сүлд" чуулгын бүжгийн хамтлаг оролцох юм байна.

   Хит уран бүтээл гэдэг хамгийн шилдэг уран бүтээл байдаг. Тэр ч утгаараа "Хаврын Хит - 2019" тоглолтод зөвхөн шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэж, үзэгч таны мэлмий сонорыг баясгах аж. Сюрприз дүүрэн "Хаврын Хит - 2019" тоглолт 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 19.00 цагт UB паласын концертын их танхимд болно. Хаврын Хит-2019 Нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тасалбарыг UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.
  • “Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэ“Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэМонголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.