2019-05-03 03:36

ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ БРЭНД

Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиодог. Энэ өдөр Оюуны өмчийн байгууллагаас “ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ БРЭНД” үзэсгэлэнг зохион байгуулж,  ОУ-ын байгууллагад бүртгэгдсэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртсэн шилдэг бүтээлүүдийг дэлгэлээ.

Монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг том бахархал энэ юм.  Монгол улсаас Олон улсад бүртгэгдсэн барааны тэмдэгтэй 7 компани байдаг. Эдгээрийн нэг нь ТЭСО компани юм.

ТЭСО корпорацийн TESO step by step болон Зөв брэндийн тэмдэгүүд Олон улсад бүртгэгдсэн. Тус корпорацийн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтсэн бүтээгдэхүүн дотооддоо төдийгүй дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүн болжээ.

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001, Шведийн Тетрапак үйлдвэрийн иж бүрэн автомат төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Дэлхийд цор ганц Зөв аарцны ундаа, 100 шүүс, Милко тослог гэх мэт олон нэр төрлийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг зах зээлдээ нийлүүлж байна.

ТЭСО корпораци нь бүтээгдэхүүнээ 2014 оноос эхэлж БНХАУ, Казакстан улс, ОХУ зэрэг дэлхийн томоохон хөгжингүй орнуудад экспортонд гаргаж ОУ-ын зах зээлд гарах зам мөрийг тавьсан.

Монголчууд эрт дээр үеэс малынхаа ашиг шимийг хүртэж, сүү цагаан идээгээ боловсруулан жилийн 4 улиралдаа тохируулан идээ шүүсээ бэлддэг уламжлалтай.

Дэлхий нийтээрээ хэрэглэхэд илүү хялбар, эко эрүүл бүтээгдэхүүн руу анхаарал хандуулж байгаа энэ цаг үед ТЭСО компанийн Зөв брэнд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болоод байна. ТЭСО корпорацийн Милко сүүний үйлдвэр 2003 оноос хойш Уламжлалыг шинэчилнэ уриатайгаар тасралтгүйгээр үйлдвэрлэлээ явуулж байна.

  2018 оноос Зөв брэндийн нэр төрлийг нэмж инновацийн шинэ бүтээгдэхүүн болох Зөв хатаасан аарцыг амжилттай үйлдвэрлэж, зах зээлд  нийлүүлсэн. Аарцыг улирлын онцлог, хадгалалтын нөхцлөөс шалтгаалж зөвхөн хүйтэн сэрүүний улиралд л хэрэглэдэг байсан бол жилийн дөрвөн улирлын туршид тасралтгүй хэрэглэх боломжийг “Зөв” брэнд хэрэглэгчиддээ өглөө. ТЭСО корпораци Монгол оюун санааг дэлхийд гаргах зорилгынхоо хүрээнд монгол аарцыг олон улсад таниулах, экспортлох боломжийг нээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг монголчууддаа цэвэр байгалийн гаралтай, яг л эх орондоо чанаад уудаг шиг сайхан амтыг хүргээд байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ малчдынхаа орлогыг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт өгөөжөө өгч, эдийн засгийн дархлааг тогтоож яваа ТЭСО корпорацийн  үндэсний баялагыг дэлхийд таниулах үйлс нь дардан байх болтугай.

 Зөвөөр дархлаагаа дэмжье Зөв монгол брэнд.  

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.
  • “Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэ“Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэМонголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.