2019-05-03 04:00

Мэндчилгээ

   Шинэ зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй  цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  тэмдэглэж байна.

  Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо энэхүү уриалгыг дэмжин, хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг мэргэжил нэгт сэтгүүлчиддээ уриалж байна.

   Монголын сайтын холбооны зүгээс иргэдийнхээ мэдэх эрхийг хангах,  сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хангах хууль, эрх зүйн орчныг сайжруулах  чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж ажиллах болно.

Та бүхэндээ амжилт хүсье.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ОЮУНТУНГАЛАГ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.