2019-05-03 04:45

Дуэйн Жонсоны амжилтад хүрсэн 10 дүрэм

   Холливудын жүжигчин, “Хад асга” хочит Дуэйн Жонсон 47 нас хүрлээ. Тэр бол элдэв танилцуулга хэрэггүй эрхэм. Жонсон америк хөлбөмбөг, мэргэжлийн бөхийн салбарт зүтгэж яваад 2000-аад оны эхээр кино урлагт шилжсэн. Жонсон бол амжилттай яваа эр хүний үлгэр жишээ. Спортын нэгэн адил урлагийн тайзан дээр ч өндөр амжилт олсон түүний 10 дүрэмтэй танилцая.

10. Нойрны дэглэм

Амжилттай хүмүүс жирийн иргэдийн адил нойрны дэглэмтэй байж таарахгүй. Жонсон өдөрт ердөө 3-5 цаг унтдаг. Нар мандахаас өмнө сэрж, дасгал хийн, бясалгадаг байна.

9. Бэлтгэл сургууль

Жонсон бэлтгэлээр амьдардаг гэж хэлж болно. Хөлбөмбөгчин, мэргэжлийн бөх тэрбээр байнгын формтой байхын тулд унатлаа бэлтгэл хийдэг. Амжилттай хүн эрүүл саруул байх ёстой.

8. Хоолны дэглэм

Фитнессээр хичээллэдэг хүн бүхэн булчинтай болоход протеин маш чухал гэдгийг мэднэ. Дуэйн өдөрт 5000 калори хоол хүнс хэрэглэдэг. Өдөрт долоон удаа хоолны ширээний ард суух бөгөөд 1 кг сагамхай загас, өндөг, стейк, тахианы мах, ногоо, төмс иддэг. Жилдээ ⅓ тонн загас иддэг тооцоо гарчээ.

7. Үзэгчдээ эрхэмлэ

Дуэйн Жонсон фэнүүдээ замналынхаа хамгийн чухал зүйл гэж үздэг. Тэр байн байн шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлж, тэднээс юм нуудаггүй. Фэнүүдтэй хийх уулзалтад цаг хайрладаггүй.

6. Мөрөөдлөө өөрчилж болно

Амжилттай хүн болгонд уналт байсан нь мэдээж. Жонсон ч мөн адил. Түүний зарим мөрөөдөл биелээгүй. Мэргэжлийн хөлбөмбөгч болохоор хичээсэн ч Канадын лигээс түүнийг хассан. Үүнд сэтгэлээр уналгүй, өөр мөрөөдөлтэй болоход буруу зүйл байхгүй гэж тэр зөвлөж байна.

5. Хөдөлмөр

Дуэйн Жонсон 13 жилийн дотор 104 кинонд тоглосон. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэж тэр үздэг. Өдөр болгон өөрийгөө харуулж байхад амжилтад хүрч л таарна.

4. Дэлхий ертөнц танд ямар ч өргүй

Жонсон юу ч хийсэн үнэн сэтгэлээсээ хийдэг. Цус, хөлс, хүндэтгэл бол түүний амжилтын гол үндэс. Цус, хөлсөө урсгаж байж, та хүндэтгэл хүлээнэ гэсэн үг.

3. Боломж болгоноо ашигла

Мөрөөдлөө биелэхийг хүлээгээд зүгээр суугаад байж таарахгүй. Боломж болгоныг ямар ч жижигхэн байсан ашиглах хэрэгтэй. Ингэж байж л та зорилгодоо ойртоно. Хаалга тогшоод хэрэггүй, шууд түлхэж ороод инээмсэглэн, мэндчил. Боломж болгоноос чанга зууран, тавихгүй бай.

2. Амжилтад хүрдэг нууц гэж үгүй

Хүмүүс амжилтад хүрсэн нууцаа ярьж, зарим нь ном хэвлүүлсэн байдаг. Тэгвэл Дуэйн Жонсон тийм нууц байхгүй гэж хэлж байна. Амжилт бол тохиолдлын хэрэг. Хамгийн гол нь ажилсаг, даруу төлөв, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

1. Зорилгоо тодорхойл

Амжилтад хүрэхийн тулд өнгөрсөн үед юу болсон, юу бүтээсэндээ анализ хийж, ирээдүйд хийх зүйлийнхээ замыг гаргах. Хэдэн жилийн өмнө юу хүсч мөрөөдөж байснаа эргэн санаж, тэр үеийн зорилгоосоо хийж амжаагүй байгаа зүйлээ хийж дуусга. Олсон амжилтдаа сэтгэл ханаж болохгүй.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу