2019-05-06 04:34

"Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улиралд шилдгүүд нь оролцжээ

   "Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Амархүү шалгарлаа. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм.

   Мөн “Яг түүн шиг” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт оржээ. Тодруулбал, Монголын тайз, дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж, шүүгчээр ажиллаж байгаа бол "Чингис хаан" хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан энэ улирлын шүүгчээр ажиллах юм байна. Мэдээж шоуны “явдаг Википедиа” хочит Г.Ганхүү шүүгчээр ажиллаж байгаа ажээ.

Шоуны үеэр шүүгчид оноогоо танилцуулахдаа Д.Жаргалсайхан шүүгч хамгийн бага оноо өгсөн оролцогчдоо дуу зохиож өгнө гэж амлаад, загвар өмсөгч С.Сарнайд дөрвөн оноо өглөө. Энэ удаагийн "Яг түүн шиг" шоуны эхний дугаарын ялагч дуучин Б.Амархүү дөрвөн сая төгрөгөөр шагнуулсан юм.

Эхний дугаарт дуучин Б.Нацагдорж шоуны салхийг хагалж алдарт дуучин бүсгүй Beyonce, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүүгийн хувьд “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, эхний улирлын ялагч дуучин П.Баярцэнгэл Bruno Mars, загвар өмсөгч С.Сарнай Lana Del Rey, "Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа LP, дуучин Б.Маралжингоо Amy Winehouse, дуучин Б.Халиун дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү алдарт дуучин Justin Timberlake-ын дүрд хувирлаа.

ДУУЧИН Б.НАЦАГДОРЖ АЛДАРТ ДУУЧИН БҮСГҮЙ BEYONCE

"Х  ТҮЦ” ХАМТЛАГИЙН ЖҮЖИГЧИН Г.БАРХҮҮ “НИКИТОН” ХАМТЛАГИЙН Б.БАТЧУЛУУН

ДУУЧИН П.БАЯРЦЭНГЭЛ BRUNO MARS

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ LANA DEL REY

"SWEETYMOTION” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Г.СҮНДЭРМАА LP

ДУУЧИН Б.МАРАЛЖИНГОО AMY WINEHOUSE

ДУУЧИН Б.ХАЛИУН ДУУЧИН С.СЭРЧМАА

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ДУУЧИН JUSTIN TIMBERLAKE

А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу