2019-05-08 08:12

Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөө сүндэрлэлээ

   Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урлажээ. Ц.Дамдинсүрэн агсны хөшөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2019.05.09/ морин цагт эхлүүлэв.

   XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн агсан нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төрсөн билээ. Тэрээр Монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож, орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрэм зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна. Түүний туурвисан “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гэх мэт алдарт бүтээл одоо болтол үе дамжин цээжлэгдсээр буй. Их эрдэмтэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгссөн юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу